2017.04.28
"Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм”-ийг танилцуулах сургалт
Зам, тээврийн сайд, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 07 дугаар сарын 07 –ны өдрийн 182/А/195 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Авто замын салбарын дагаж мөрдөх "Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм”-ийг танилцуулах сургалт 2017 оны 04 дүгээр сарын 26-нд Монголын авто замчдын холбооны сургалтын танхимд боллоо.
Тус дүрмийг Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаагаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан гаргасан юм. Сургалтанд авто зам гүүрийн 23 байгууллагын 25 инженер техникийн ажилтан, удирдлагууд хамрагдсан байна.