О.Баасанхүү бусдын өмнөөс санал өгж, кноп дарахыг эсэргүүцэж, санал хүргүүллээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.03

О.Баасанхүү бусдын өмнөөс санал өгж, кноп дарахыг эсэргүүцэж, санал хүргүүллээ

Сүүлийн үед УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй байдлаас шалтгаалж УИХ-ын гишүүд бусдын өмнөөс санал өгөх, бусдын кнопыг дарах зэрэг зохисгүй үзэгдэл ихэссэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлжээ.

Тэрээр санал авах төхөөрөмжийг сольж, Швейцари улсын парламентын хууль тогтоох үйл ажиллагааны санал хураах төхөөрөмжийг байршуулах саналтай байгаа юм.

Хэрэв төхөөрөмж солих төсөв гаргах боломжгүй бол кноп дарах 5 секундын хугацааг 2 секундаар солих санал гаргажээ.