Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга эхэллээ
Ардчилсан намын төв байр
2017.05.03

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга эхэллээ

Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ бүх гишүүдийнхээ дунд санал асуулга явуулж, тодруулахаар болсон.

Санал асуулга өнөөдөр 10:00 цагаас албан ёсоор эхэллээ. 20 цаг хүртэл үргэлжлэх санал асуулга орон даяар эхэлсэнтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргасан юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал агуулгын үеэр Ардчилсан намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлагуудын нэрийг барьж, хэн нэгэн нэр дэвшигч саналын тоогоор илт давуу, илүүрхэж байна гэсэн суртал ухуулгад автахгүй байгааг анхааруулж байна.

Мөн нийт гишүүдийнхээ оролцоотойгоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж буй энэ хариуцлагатай цаг мөчид Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын эсрэг гаргасан үйлдлийг няцаах болно гэдэгтээ мэдэгдлээ.