2017.05.04

Ерөнхийлөгчийн сонгууль 2017: Нэр дэвшигчид хэрхэн тодров?

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших дэвшигчид тодроод буй билээ. 

МАН-ын VIII Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодрууллаа. Бага хуралд нийт 259 гишүүн оролцсон бөгөөд үүнээс 222 нь саналаа өгчээ. Ингэснээр санал өгсөн нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр боллоо.

Ардчилсан Нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар шийдэхээр болсон билээ. Тэгвэл санал асуулгын дүн гарч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.