Хаан төрийг хатан ухаанаар сэлбэгч
2012.06.13

Хаан төрийг хатан ухаанаар сэлбэгч

Монголчууд ганц дайчин ганцаардахгүй гэдэг. Нээрээ ч чин сэтгэл нь байхад бүтэхгүй асуудал, бүтээхгүй ажил гэж байдаггүй билээ. Ийн хэлэх болсон учир нь УИХ-ын эрхэм гишүүдийн нэг Д.Оюунхоролын чуулганд сууж ажиллах хугацаандаа хийсэн ажлууд нь сонгогч олон түмнийхээ нүдэнд ил байгааг сонгогчид, завханчууд анзааран мэдэж, ам сайтай байгаагаас үүдэлтэй. Завхан нутгаас гаралтай Д.Оюунхорол гишүүнийг бид улстөрч, бас ч үгүй нэлээд дайчин нэгэн гэдгээр нь сайн мэднэ. Тиймээс энэ удаагийн сонгуульд сонгогчдын итгэлийг 100 хувь авч, сонгогдож чадна хэмээн завханчууд үзэж байгаа хэлж байсан юм.

Д.Оюунхорол, “Эмэгтэйчүүд бид нийгэм улс төрийн амьдралд өнөөгийн байгаагаасаа илүү идэвхтэй оролцож, засаг төрийн гүйцэтгэх албанд төдийгүй шийдвэр гаргах түвшинд өөрсдийнхөө төлөөллийг олноор илгээж, тулгамдсан асуудлуудаа шийдүүлэх болон нэгэнт бий болсон эрх зүйн боломжоо ухаалгаар ашиглах цаг болсон” хэмээн өгүүлсэн.Ямартай ч өнөөдөр нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд ачааны хүндийг үүрч яваа гэдэгтээ маргах хүн байхгүй.

Монголчууд бидэнд хаан төрийг хатан ухаанаар сэлбэх сонголт хийх шаардлага нийгмийн захиалга бий болсон.Хар, бор хүнд хүчир ажлуудыг гололгүй нугалж, үүрч байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Эрчүүдийн хайхралгүй үлдээсэн нийгмийн асуудлуудыг эмэгтэйчүүд олж харан холбогдох шийдвэрийг гаргадаг.Түүнчлэн эрчүүдийн жижиг хэмээн үлдээсэн олон асуудал нийгэмд багагүй хүндрэл, бэрхшээл дагуулж байгааг мэдэрч, цаг үеийн арга хэмжээг нь алдалгүй авч чаддагаараа эрчүүдээс онцлогтойг иргэд, сонгогчид бид мартах учиргүй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.