Тосонцэнгэлчүүд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг “онц” гэж дүгнэлээ
2012.06.13

Тосонцэнгэлчүүд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын өнгөрсөн дөрвөн жилийн ажлыг “онц” гэж дүгнэлээ

УИХ-ын сонгуулийн дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол Завхан аймгийн Тосонцэнгэл Сумын иргэд, сонгогчидтой уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-гишүүн Д.Оюунхорол «Өнгөрсөн дөрвөн жилд Завхан аймагт улсын
 төсвөөс 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, нийгэм соёлын 65 барилга шинээр баригдаж, ашиглалтад орсон» хэмээн «онгогчдод мэдээлсэн юм. Мөн шинэчилсэн маршрутаар барих Мянганы зам, Улиастай хотод барих Хөгжимт драмын театрын барилгын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлсэн гэдгээ ч энэ үеэр онцолж байлаа.Завхан аймгийн хэмжээнд хүн ам хамгийн олноор төвлөрсөн Тосонцэнгэл сумын сонгогчдыг төлөөлж цугларсан 800 гаруй иргэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  өнгөрсөн дөрвөн жилийн  ажлыг дүгнэн  хэлэлцэж, уулзалт халуун  уур  амьсгал дунд боллоо. Тосонцэнгэлчүүд энэ  үеэр  УИХ-ын  гишүүн Д.Оюунхоролыг ирэх дөрвөн жилд  улстөрд өөрсдийгөө төлөөлүүлэн сонгоно гэдгээ илэрхийлсэн юм. Завханчууд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй улстөрчид болон  олонд танигдаагүй  улстөрд  эхлэн хөл тавигчдын төрд ажилласан туршлага, хүнийх нь мөс чанар, эрдэм боловсрол, завханчуудын  төдийгүй улс орныхоо төлөө хийж бүтээсэн ажил үйлсийг нь  тал бүрээс нь  дэнслэн шинжилж байна. Мөн аль улстөрийн хүчин, хэнд санал өгөхөө сонгохоор намуудын мөрийн хөтөлбөрийг уншин судалж, нэр дэвшигчидтэй уулзаж харьцуулж байгаагаа ч энэ үеэр хэлж байв.

 

Отгон сумынхан шинэ хуулийг дэмжив

 

Завхан аймгийн Отгон сумын иргэд сонгогчид УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг нутагтаа талархан хүлээж авлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус сумын иргэд, сонгогчдын төлөөлөгчидтэй уулзалт хийж энэ удаагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ард түмэндээ санал болгож байгаа МАН-ын мөрийн хөтөлбөрийн утга  санааг дэлгэрэнгүй  тайлбарласан юм. Мөн тэрбээр санаачилж бэлэн болгосон хуулиудынхаа гол үзэл санааг сонгогчдын сонорт хүргэв. Тухайлбал, Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг сая, "хоёрдугаар зэр-гийн одонтой эхэд 500 мянган төгрөгийн тэтгэмж олгох хууль санаачилж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлж эхэлснээ дурдсан. Улмаар энэ хууль Монголын хун амын өсөлтийг дэмжих, ур хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, эхчүүдийн үнэлэгддэггүй хөдөлмөрийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх учиртай юм хэмээн ярьсан юм. Харин Отгон сумын иргэд, сонгогчид дээрх хуулийг дэмжиж байгаа бөгөөд батлагдаасай хэмээн хүлээж байгаагаа дуулгалаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.