Ж.Сүхбаатар: Манай нам залуучуудаа дэмжиж, улстөрд шинэ цус сэлбэж байна
2012.06.13

Ж.Сүхбаатар: Манай нам залуучуудаа дэмжиж, улстөрд шинэ цус сэлбэж байна

УИХ-ын гишүүн Ж. Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шүүмжлэл гэдэг бол биднийг сайн ажиллаасай гэсэн сануулга

-Өнгөрсөн  хугацаанддарханчуудад амласан амлалтаа хэр биелүүлсэн гэжбодож байна вэ. Мэдээжхэлэх үг, хийсэн зүйлгүйбол дахин дэвшихэд төвөгтэйшүү дээ. Энэ тал дээр ямарбодолтой байна вэ?

-Миний хувьд 2008 оны УИХ-д хамгийн залуу гишүүн болж, МАН-аас нэр дэвшин Дархан-Уул аймгийнхныхаа итгэлийг хүлээн ажилласан. Энэ удаа ч тойргоо солилгүй дараагийн сонгуульд өрсөлдөхөөр болж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн сонгуульд өөрийнхөө хүчийг дайчилсан, сонгогчдодоо амласанчлан залуучуудынхаа хүчтэй дуу хоолой нь байж шударга ёсны төлөө өөрийгөө зориулан, монгол төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэж УИХ-д орж байлаа. Түүнийхээ төлөө чадах чинээгээрээ ажилласан. Багагүй ажлыг хийсэн, мөн хийх ёстой олон зүйл миний болоод УИХ-ын өмнө үлдсэн. Өнгөрсөн дөрвөн жил миний сайн хийж чадсан, сайн сайхан бүхэн сонгогчдын минь итгэлийн ач юм. Ер нь улстөрч хүний баттерей гэж байдаг бол миний эрч хүч чадлын их ундарга дарханчуудын минь итгэл дэмжлэг байсан. Тиймээс дараагийн сонгуульд орж энэ итгэлийг дахин хүлээж, зүтгэх болж байна. Дарханчууд маань урьдын адил надад итгэл үзүүлбэл би нэр төртэй зүтгэхэд бэлэн.

-Ирэх сонгуульд та ямар зорилт дэвшүүлж байгаа вэ?

-МАН-ын хамт олон, Бага хурал, намын гишүүд дэмжигчид намайг дэмжиж, дахин өрсөлдүүлэхээр илгээлээ. Би итгэлийг нь дааж ажиллахын төлөө сонгуульд өрсөлдөж байна. Би нэг зүйлд өөртөө итгэлтэй байдаг. Сонгогчдынхоо чихийг халууцуулан, хулгай луйвар, элдэв шударга бус зүйлд орооцолдож байгаагүй. Цаг зав, бүх л хүч, нөөц боломжийг надад өгсөн дарханчуудынхаа итгэлийг даахын тулд ажиллаж ирсэн. Мөн Дарханыхаа засаг захиргааг дэмжин,тэдэнтэйгээ хамт олон ажлыг хийж чадсан гэж хэлэх байна.

-Мэдээжулстөрчидсонгуульд ялахын тулд л энэ богинохон хугацаанд өрсөлддөг. Ардын нам ирэх сонгуульд ялна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Улс орны эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх гараан дээр ирсэн энэ үед манай нам сонгуульд орж байна. Мэдээж   аливаа   шинэчлэл гэдэг сайн сайхан зүйлийг авч ирэхийн төлөө байдаг ч өөрөө багагүй сорилт бэрхшээлийг дагуулдаг. Манай намын хувьд өөрийгөө шинэчлэн өөрчилж байгаа, улс орныхоо ачааны хүндийг үүр ч чадна гэсэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар 2012 оны сонгуульд орж байна. Бид энэ бүхнийг даван туулж чадна. МАН ард түмэнтэйгээ ирэх сонгуульд орж байгаа. Олон Аавын хүү, ээжийн охин, нам эвсэл өрсөлдөнө. Гэхдээ манай намын давуу тал нь тулгатай, тулхтайд байдаг.

-Гэхдээ МАН-ыг тулхтай улстөрийн хүчин гэхээс гадна нийгмийн зүгээс багагүй шүүмжлэл хүртдэг гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй. Энэ тал дээр таны бодол?

-Ер нь аливаа ажлыг ганц хүн хийж бардаггүй. Бидэнд цөөнгүй алдаа дутагдал гардаг, мөн тэр хэмжээгээрээ шүүмжлүүлдэг. Гэхдээ бид тэр шүүмжлэлээс илүү ихийг хийж чаддаг нам. Биднийг яаж ч хэлж байсан манай нам л энэ улс орны тусгаар тогтнолыг авч ирсэн. Шүүмжлэлээс эмээхгүй. Шүүмжлэл гэдэг биднийг сайн ажиллаасай гэсэн сануулга гэж бодож байна. Харин тэр сануулгыг нь бид хүлээн авч чадна. Бид хийсэн ажил, хэлэх үгтэй. Тиймээс энэ удаагийн сонгуульд итгэл дүүрэн орж байна.

-Энэ удаагийн сонгуульд оролцож буй Монгол Ардын намын давуу талыг багцлаад хэлбэл?

-Хамгийн түрүүнд хэлэхэд манай нам бусад намаас мөрийн хөтөлбөрөөрөө хол давуу. Мөрийн, хөтөлбөрөө шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэн боловсруулсан гэдэг утгаараа хэрэгжих бүрэн бололцоотой, бодитой. Зорилт бүрийн хэрэгжих үндэс, эх үүсвэрүүдийг тусгаж өгсөн. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа «Ард түмнээ сонсъё» аян өрнүүлж, Монголынхоо нэг сая гаруй иргэнтэй уулзсан. Тэдний санаа бодол, хүсэлтийг энэхүү мөрийн хөтөлбөртөө оруулж өгсөн. Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй анги нийгмийн давхарга, салбар гэж байхгүй. Нялхсаас авахуулаад өтгөс буурлуудад хүртэл зориулсан зорилт бий.

-Тухайлбал?

-Ер  нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шинэ сэтгэлгээ, мэдлэг, арга барил шаардлагатай гэж үзсэн. Иймээс улстөрийн шинэ давалгаа оруулж ирэхээр залуучуудаа дэмжин, олноор нэр дэвшүүлж байгаа. Үүгээрээ бид давуу талтай. Яахын аргагүй энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг харахад манай нам   залуучуудаа  дэмжиж, улстөрд цус сэлбэлт хийж чадахуйц байгаагаараа бусад өрсөлдөгчөөсөө давуу юм.

-Энэ удаагийн УИХ сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж, холимог системтэй болголоо. Таны хувьд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гэдэг үүднээс энэ бүхэнд хамаг цаг хугацаагаа зарцуулсан байх?

-2008 оны сонгуульд хувь хүний биш намын мөрийн хөтөлбөрөөр орж байсан. Энэ утгаараа МАН мөрийн хөтөлбөрөө ямар арга замаар, хэрхэн яаж биелүүлсэн бэ гэдгээ энэ сонгуульд танилцуулна. Харин хувь хүний зүгээс миний барьсан чиг шугам бол дарханчуудынхаа хүчтэй дуу хоолой нь болж, шударга ёсыг тогтоохын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ биелүүлсэн.

Би жирийн нэгэн айлын хүүхэд. Дарханд төрсөн, эгэл даруу монгол айлын хүүхэд.

Олон түмнийхээ итгэлийг хүлээж байгаа нөхцөлд, тэр итгэлийг нь хөсөрдүүлэхгүйн төлөө л байсан. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, Монголд 20 жил ярьсан сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа сайжруулах багц хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах зэрэг олон зүйлд дээр хувь нэмрээ оруулж чадсандаа баяртай байгаа.

-Ингэхэд сонгуулийн өнгө ямархуу болох шинжтэй байна вэ?

-Сонгуульд Монгол Ардын нам ялна гэдэгт итгэлтэй байна. Манай нам ард түмний хүсэл, бодлыг шингээсэн мөрийн хө-төлбөртэй. Манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжсэнээр ард түмэн нь ирээдүйдээ итгэлтэй, хийж бүтээх урам зоригтой болж, улс орон үсрэнгүй хөгжлийн замдаа шуудран орно. Ард түмний эрэлт хэрэгцээ, захиалгыг харгалзсан залуу хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Тиймээс манай нам ялна. Ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Сонгуулийн орчныг анзаарахад хийсэн бүтээснээрээ, ирээдүйд хийж бүтээх зүйлээрээ өрсөлдсөн сонгууль болох болов уу. Ийм байгаасай гэж Ардын нам   хүс ч   байгаа.   Ардын нам бусдыг шүүмжлэхгүй, шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Бусдын шүүмжлэлд хүлээцтэй хандаж, дүгнэлт хийж, алдаагаа засах гэж хичээн асуудалд хандаж байгаа. Манайх ажил хийж ирсэн нам л даа. Айлын том хүү шиг ачаа үүрээд, улс орон өрх гэрээ авч яваа нам. Монголын хамгийн хүнд сорилт, тулгарсан үед Ардын нам гол ачааг үүрч, улс орны эрх ашгийн төлөө зүтгэж ирсэн ийм л улстөрийн хүчин. Энэ удаа ч «Ард түмнээ сонсъё» аяныг зохион байгуулж, сая гаруй иргэнтэйгээ уулзаж, ард иргэдийн санал шүүмжлэлийг шингээж, өөрийгөө үүрэгжүүлж, «Ард түмний хөгжлийн хөтөлбөр»-өө гаргасан. Бид ард түм-нээсээ ялах эрх нэхээгүй, харин ард түмэндээ ялах үүрэг хүлээж, энэ сонгуульд оролцож байна. Бид ард түмнийхээ хүсэл, сэтгэлийг мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөртөө тусгасан учраас тэдний хүсэлт, саналыг биелүүлэх үүргийг Монгол Ардын нам хүлээж байгаа юм.

-Монгол Ардын намын сонгуульд оролцож байгаа гол уриа юу вэ?

-Манай намаас дэвшүүлсэн уриануудыг базаад хэлбэл «Эх орондоо сайхан амьдарцгаая» гэсэн утгатай. Хүн бүрт хувь хүртэх, сурч боловсрох, хөдөлмөрлөх тэгш боломжийг олгохыг уриалж байна. Нийгэмд шударга ёсыг тогтооё гэж байгаа. Ингэж байж эх орондоо сайхан амьдарч болно. Иргэн баян бол улс баян. Монголчууд бүгд баяжигтун гэж уриалж ч болох юм. Манай нам 400 мянга хүрэхтэй үгүйтэй хүн амтай байсан Монгол Улсыг орчин үеийн, аж үйлдвэржсэн улс болгож, шавж судлалаас сансар судлал хүртэл шинжлэх ухааныг хөгжүүлж чадсан. Бүх хүн амыг бичиг үсэгтэй, эрүүл боловсролтой болгож чадсан. XX зуунд улс орнуудын түүхэнд үсрэнгүй хөгжил гэдэг зүйлийг харуулж чадсан. XXI зуунд дахин дараа-гийн өндөрлөгт хүргэхээр, хөгжингүй Монгол орныг босгохын төлөө Монгол Ардын нам ажиллаж байна. Манай намд хийсэн, бүтээсэн ажил их байна. Цаашид хийж бүтээх зүйл бүр ч их. Тиймээс бид «Бүтээснээсээ илүүг бүтээнэ» гэсэн уриатай ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.