2017.05.25
“Багшийн нийгмийн баталгаа, хөгжил” форум болно
“Багшийн нийгмийн баталгаа, хөгжлийн тухай” хуулийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн нийгмийн баталгаа, хөгжил” форумыг зохион байгуулах гэж байна.
5 дугаар сарын 27-ны бямба гарагт Соёлын төв өргөөнд болох форумд УИХ, Засгийн газрын гишүүд, салбарын яамны удирдлага, хотын удирдлагууд болон нийслэлийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан, багш нарын төлөөлөл оролцох юм.
Уг форумаас “Нийслэлийн багшийн хөгжил-2017” Улаанбаатарын тунхаглал гарна. Мөн бямба гарагт Сүхбаатарын талбайд сурагчдын урлагийн тоглолт болох юм