“Бэлчээрийн тухай” хуулийн төсөлд харьцуулалт хийнэ
2010.04.07

“Бэлчээрийн тухай” хуулийн төсөлд харьцуулалт хийнэ

УИХ-ын гишүүн Р.Буд, Д.Оюунхорол нар Шинэ Зеландын Хөдөө аж ахуй судлалын “AG research” байгууллагын захирал, бэлчээр судлалын Олон улсын их хурлын ерөнхийлөгч, Шинэ Зеландын Таримал Бэлчээрийн Холбооны тэргүүн Гээвэн Шийт, Монголын бэлчээрийн менежментийн холбооны гүйцэтгэх захирал Д.Дорлигсүрэн нартай өнөөдөр Төрийн ордонд уулзаж “Бэлчээрийн тухай” хуулийн төслийн талаар санал бодлоо солилцлоо.


Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Р.Буд нарын санаачлан боловсруулсан “Бэлчээрийн тухай” хуулийн төсөл болон Монголын бэлчээрийн менежментийн холбооноос боловсруулсан “Бэлчээрийн тухай “ хуулийн төслийн талаар харьцуулалт хийж төслүүдийн оновчтой шийдлүүдийг тусгасан хуулийн төслийг УИХ-д өргөн барих талаар харилцан ярилцаж санал солилцов. Мөн энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүд Монголын бэлчээрийн менежментийн холбоотой хамтран ойрын хугацаанд энэ чиглэлээр уулзалт семинар зохион байгуулахаар тогтлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.