Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат
2017.06.20

“Элэг бүтэн Монгол” өдөрлөг Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна

2020 он гэхэд элэгний В,С вирусгүй жишиг улс болох зорилт тавин ажиллаж буй Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг Өнөөдөр буюу 6 дугаар сарын 19 ны өдөр Баянзүрх дүүрэгт Элэг бүтэн Монгол” өдөрлөгийг  Жуковын талбайд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НЭМГ-ын дарга Д.Төмөрбаатар, БЗД-ийн орлогч дарга Д.Уламбаяр,  УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-очир, ГССҮТ-ийн дарга Т.Мөнхсайхан зэрэг албаны хүмүүс оролцлоо. Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өдөрлөгийг нээв.

Энэ үеэр  Улсын төв III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 гаруй иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө.

Өдөрлөгийн үеэр дүүргийн эрүүл мэндийн төвд өвчтөний ор 5 ширхэгийг гардуулж өгсөн юм. Мөн Эрүүл мэндийн яамны жуух бичгээр Эрүүл мэндийн төвийн эмч Б.Энхтүвшин, Б. Өнөр, Т.Болортуяа, И.Амгалан, арга зүйч Г. Бадамханд, Эрүүл мэндийн тэргүүний ажилтанаар эмч Б.Эрдэнэтуяа, А.Бямбасүрэн, Ц.Оюунчимэг, Зохицуулагч С.Эрдэнэчимэг, А.Хишигтогтох нар шагнагдсаныг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулан өглөө.

Тэрээр  “Эрүүл мэндийн салбарын дээд шагналуудыг хүртсэн Та бүхэндээ ажлын ажилт хүсч, баяр хүргэе. Эмч, эмнэлгийн ажилчид амралтын өдрөөр ч утсаа салгах эрхгүй, хүний төлөө зүтгэж явдаг билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад манай улс 2020 он гэхэд  элэгний В,С вирүсгүй жишиг улс болох амлалт өгсөн. Бүх иргэдээ үе шаттайгаа энэ үзлэг, оношлогоонд хамруулж, эмчилгээний үр дүнг хянаж ажиллана. Тиймээс 40-65 насны иргэд В,С вирусны үзлэг оношлогоондоо даруй хамрагдахыг уриалж байна” гэсэн юм. 
“Элэг бүтэн Баянзүрх” өдөрлөгийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын 3-р төв эмнэлэг, Геронтологийн үндэсний төв,  АШУҮИС болон 20 гаруй нарийн мэргэжлийн эмч нар Жуковын төв талбайд үзлэг оношлогоо хийлээ. Өдөрлөг маргааш Хан-уул дүүрэгт үргэлжилнэ