Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар сумдад түргэн тусламжийн машин гардууллаа
Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар сумдууд түргэн тусламжийн машинаа хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан 151 сумыг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд хамгийн сүүлийн хоёр машиныг Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Галшар сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч О.Мөнхцэцэг, Баянхутаг сумын Засаг Дарга Д.Байгальмаа, Баянхутаг сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч Э.Ундрахнаран нар оролцсон юм.
Энэ үеэр Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан багт эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ гэдэг эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд багагүй сорилттой тулгарч байдаг. Өнөөдөр энэ асуудал тулгараад байсан Галшар, Баянхутаг сум түргэн туслажийн машинтай болж байгаад баяртай байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр машины дотор талыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс тохижуулж өгсөнд баярлаж байна. Энэ бол хувийн хэвшлийн эргэх холбоо улам бэхжиж байгаагийн илрэл юм.