Д.Оюунхорол: Энэ хууль эмэгтэйчүүдэд олон шинэ боломжийг нээж өгнө
2011.02.08

Д.Оюунхорол: Энэ хууль эмэгтэйчүүдэд олон шинэ боломжийг нээж өгнө

УИХ-ын цөөн эмэгтэй гишүүний нэг Д.Оюунхоролоос Жендерийн эрхтэгш байдлыг хангах хуультай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.


-Улстөрийн оролцоонд хүйсийн
Эрхтэгшбайдлын баталгаагхангахталаархуульд зарчмынямарзаалттусгагдсанбэ?

- Жендерийн эрх тэгш байдлын хуулийг хэлэлцэх үед энэ талаар ажлын хэсэг дээр ярилцаж байсан зүйлүүд бий. Тухайлбал, УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуульд улстөрийн нам, эвслээс нэр дэвшигчдийн дотор аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх, бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд зориулан улстөрийн намаас үзүүлэх мөнгөн дэмжлэг ижил хэмжээтэй байхыг хуульд тусгахаар ярьж байсан. Мөн бүх шатны сонгуулийн хорооны дарга болон нарийн бичгийн дарга нар хоёр эсрэг хүйс байх, улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон ором нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас доошгүй байх гэх мэтээр санал болгосон заалтуудыг ажлын хэсэг хассан. Энд бүхнийг сонгуулийн хуультай уялдуулж ярих нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ бид ямар ч байсан хүйсийн тэгш харьцааг аль ч төвшинд хангах хуулиа баталж чадлаа. Энэ бол үнэхээр том амжилт.

-Энэхуульдтуссанквотын асуудал гэдгийгтайлбарлаж өгнөүү?

-Квот гэдэг нь улстөрийн ба удирдах албан тушаал дахь эрэгтэй, эмэгтэй хүний төлөөллийн доод хувь хэмжээг хэлдэг. Тухайлбал, төрийн улстөрийн томилогдох албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл Засгийн газар, аймаг нийслэлд 15, дүүрэгт 20, суманд 25, хороонд 30 хувиас доошгүй байхаар батлагдсан. Төрийн захиргааны удирдах албан тушаалтны дотор аль нэг хүйсийн төлөөлөл яамдын төрийн нарийн бичгийн болон агентлагийн даргын 15, бусад төв байгууллагын удирдлагын 20, яамдын газар, хэлтсийн даргын 30, аймаг нийслэл, сум дүүргийн ЗДТГ-ын болон хэлтэс, албадын даргын 40 хувиас доошгүй байхаар тусгасан.

-Эмэгтэйчүүдийн улстөрийноролцоогоор манай улс дэлхийнорнуудын хаахна явдагюмбол?

-Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог парламентад эзэлсэн суудлын тоогоор харьцуулсан үзүүлэлтээр 187 орноос Монгол Улс 115 дугаарт орж байгаа. 2008 онд76 суудалтай парламентад гурван эмэгтэй сонгогдож, 3.4 хувийн төлөөллийг бүрдүүлсэн нь олон улсын парламентын дунджаас даруй 2.6 дахин бага байна. УИХ-ын 1992,1996,2000,2004,2008 оны сонгуулийн дүнгээс харахад эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувь байнга өсөж, харин сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь буурсан байна. Тухайлбал, УИХ-ын 2008 оны сонгуульд 356 нэр дэвшигчээс 66 нь эмэгтэй байсан. Гэтэл өнөөдөр ердөө гурвуулаа парламентад сууж байна. Нөгөө талаар жендерийн тэгш байдал гэхээр зөвхөн танхимд суух эмэгтэй улстөрчийн тоогоор хязгаарлан ойлгож болохгүй. Хүний эрхэд суурилсан хөгжлийг дэмжих, нийгмээ тогтвортой хөгжүүлэх, иргэд маань тэгш боломж эдлэн тайван амьдрах нөхцөлийг хангах эрх зүйн орчин бүрдүүлэхэд энэ хууль асар их ач холбогдолтой.

-Энэ хуулийн үзэл санаа хэрэгжсэнээрулстөрдэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэж шууд ойлгож болох уу?

-Жилээс жилд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь бэхжиж, тэдний хөгжил дэвшилд гүйцэтгэх үүрэг өсөж байна. Олон нийтэд танигдсан, боловсрол, мэдлэг өндөртэй, ажлын дадлага туршлагатай эмэгтэйчүүд олон арваараа бий. Эмэгтэй улстөрчид асуудлыг жижиг гэж орхилгүй, гярхай, зарчимтай, шударга ханддаг. Нийгмийн хамгаалал, халамжийн болон гэр бүлийн асуудлаарх бодлогын гол санаачлагчид нь байдаг. Эмэгтэйчүүдийн соргог торгон мэдрэмж, хичээл чармайлт юу юунаас илүү үнэ цэнэтэй. Өөрсдийн хүч чадал, нөөц, бодит ажлаа харуулах шинэ боломжийг Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль нээж өгнө гэж бодож байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.