Батлан хамгаалахын салбарынханд цэргийн дээд цол хүртээлээ
2017.07.09

Батлан хамгаалахын салбарынханд цэргийн дээд цол хүртээлээ

Дээд офицерийн албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн  Монгол Улсын Ерөнхийлөгчцэргийн дээд цол олгох тухай зарлиг өнөөдөр гаргаж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Халзанхүүгийн Батбилэгт бригадын генерал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Түвшингийн Бадралд хошууч генерал, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, хурандаа Наваансүрэнгийн Ганболдод бригадын генерал цол тус тус хүртээж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гардуулан өгөв.

Үүний дараа шинээр цэргийн дээд цол хүртсэн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Халзанхүүгийн Батбилэг, Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Наваансүрэнгийн Ганболд, цол нэмсэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Түвшингийн Бадрал нарт Батлан хамгаалах яамны хамт олон хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.