Д.Оюунхорол: Иргэд хөдөлмөр эрхэлмээр байна, хүү багатай зээл олгооч гэж байна
2011.06.07

Д.Оюунхорол: Иргэд хөдөлмөр эрхэлмээр байна, хүү багатай зээл олгооч гэж байна

МАН-ынхан "Ард түмнээсонсъё" аяныхаа хүрээндГовь-Алтай аймгийнБигэр, Жаргалан, Халиун сумдад ажилласан. БидЖаргалсан суманд ажиллаж,иргэдийн үгийг сонссонУИХ-ын гишүүн, МАН-ынудирдах зөвлөлийн гишүүнД. Оюунхоролоос заримзүйлийг тодруулсан юм.

-Жаргалан сумын иргэдтэй уулзлаа. Иргэд ерөнхийдөө ямар асуудал хөндөж байна, хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ард түмнээ сонсох аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Бид өнөөдөр /өнгөрсөн сарын 31/ Жаргалан суманд ажиллалаа. Иргэд үнэхээр олон асуудлыг төр засагт тавьж, шийдвэрлэж өгөөч, намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаараач гэсэн саналуудыг тавьж байна. Жаргалан сумын хувьд хамгийн чухал асуудал нь усан хангамж. Энэ суманд усан хангамжийн асуудал нэлээд бэрхшээлтэй байна, Эрээн нуур ширгэсэн, нуурыг сэргээх асуудал маш чухал байна гэсэн хүсэлт, бас бухимдал байна. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр  БОАЖЯ-наас тодорхой арга хэмжээ авч, мэргэжлийн багийг ажиллуулахаар шийдвэрлэлээ. Хоёрдугаарт сумдад эхчүүд төрөх боломжийг хаасан явдал нь иргэдэд маш их хүндрэл бэрхшээл, зардал үүсгэж байна гэж эхчүүд нэлээд бухимдаж байна. Жаргалан сумын хүн эмнэлэг нь өөрөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан, төрөх тасагтай, туршлагатай учраас төрөлтийг суманд явуулах нөхцөл, боломжийг хангаж өгөөчээ гэж байна. Энэ асуудлыг УИХ-д оруулж, засаж, шийдвэрлүүлнэ. Ингэснээр манай Говь-Алтай аймгийн иргэд сумандаа төрөх боломж, бололцоо бий болно гэж бодож байна. Энэ нөхцөл бололцоог манай Эрүүл мэндийн яам хангаж өгөх ёстой.

-Иргэдхөнгөлөлттэйзээл, малын түүхий эдийн үнийн тогтвортой байдлын талаар нэлээд ярьж байгаа харагдсан?

-Малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг эрсдэлд оруулахгүй байх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хүү багатай, удаан хугацаатай зээлүүдийг олгоочээ гэж байна.Төрийн албан хаагчдад орон сууцны болон бусад зээлүүдийг олгож байгаа юм бол малчдад малжуулах төслийг хэрэгжүүлэх тал дээр удаан хугацаатайгаар 5, 10 сая төгрөгийн зээл олгоочээ гэдэг асуудлыг тавьж байна. Ер нь иргэд хөдөлмөр эрхэлмээр байна, хүү багатай, удаан хугацаатай зээл олдохгүй байгааг их ярьж байна.Тийм учраас зээл төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих чиглэлээр дэмжлэг үзүүлэх юм бол иргэд орон нутагтаа тайван амьдрах боломж бололцоо байна гэдэг нь харагдлаа.

-Санал, санаачилгуудыг ажил хэрэг болгох чиглэлд хэрхэн ажиллах вэ, сонсоод л орхихгүй байх?

-Ард түмнээ сонсох аяныг 2010 оноос эхлүүлсэн. Монголын ард түмний амьдрал ямар байгаа юм, Монгол Улсын их хурал, төр засгаас явуулж байгаа бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилт ер нь ямар байдаг юм. Энэ хуримтлагдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч, ямар систем, дэс дараалалтайгаар хэрэгжүүлэх юм. Эдийн засаг нь тэлээд, өсөөд байгаа юм бол хүний амьдралд энэ нь яаж нөлөөлөх юм бэ. Энэ мэт олон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр намын удирдах зөвлөл, УИХ, Засгийн газар дээр тодорхой төвшинд чиглэл өгч, хамтран ажиллах болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.