2017.08.17

МҮЭХ-ны Түүхт 100 жилийн ой энэ сарын 19 нд тохионо

Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ) ны Ази Номхон Далайн байгууллагын Ерөнхий зөвлөлийн 15 дугаар хуралдаан энэ сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа болж байна.

Уг арга хэмжээг Монгол улсад зохион байгуулснаар Ази номхон далайн бүсийн хэмжээнд Монгол улсын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийн хүрээнд гарсан ололт амжилтыг бусад улс орны ҮЭ-ийн байгууллагуудын удирдлагуудтай хуваалцах, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой юм.    

Мөн цаг хугацааны хувьд Монгол Улсад үйлдвэрчний  эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн түүхэн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Хуралд оролцож буй гадаадын зочид төлөөлөгчид  Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний ойн баярын арга хэмжээнд мөн уригдан оролцох юм.

Үргэлжлүүлээд МҮЭХ-ны ахмад ажилтаны ярилцлагыг хүлээн авна уу?