Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,
2017.08.16

Бүх нийтийн эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлуудыг шийдэрлэхийн төлөө ажиллана

Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЭМАҮЭ-ийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг томоохон ажил нь  Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг  зохион байгуулж байна.

Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Токио дахь төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн хамрагдаж байна.