МҮЭХ-ны 100 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны түүхт 100 жилийн ойн баярын хурал болж ололт амжилтаа ярилцлаа.
Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсэх үндэс суурийг тавьсан түүхтэй. Өдгөө 100 жилийнхээ босгыг давж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, аймаг, нийслэлийн 22, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харъяа газруудтай. Түүнчлэн хөдөлмөрийн маргааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Засгийн газар, АОЭНХ-той МҮЭ-ийн холбоо нь хоёр жил тутам хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр байгуулдаг бөгөөд гэрээний биелэлтийг Засгийн газраас удаа дараа шахаж шаардаж хөдөлмөрчдийн дуу хоолойг төр засагт хүргэсээр ирсэн билээ.