Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөржилт дээр АН-ынхан тоглолт хийж байна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.08.22

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөржилт дээр АН-ынхан тоглолт хийж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хөдөөд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх зорилготой “Шию хөдөө” төсөл санаачилжээ. Тэрбээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өчигдөр уулзаж, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “21:100” зорилттой уг төслөө уялдуулах санал тавъсан юм. Монголын улс төрд өрнөж буй “үймээн” болон “Шинэ хөдөө” төслийн талаар түүнтэй ярилцлаа.

-Өнөөгийн улс төрд үүсээд буй нөхцөлийн талаар таны байр суурийг сонирхъё. Танай намынхан хагаралдаж, талцан, бие биерүүгээ хатуу үг чулуудаад эхэллээ. Та үйл явдлын өрнөлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би намаа шинэчлэх санаачилгыг дэвшүүлж, голлох үүрэгтэй оролцож явсан хүний нэг. “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүрийн дэд зохицуулагчаар ажиллаж байлаа. Намын шинэчлэлийн талаар байнга ярьж байх ёстой гэж үздэг. Гэхдээ би үүссэн асууддыг аравдугаар сард намын Их хурлаараа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Намын Удирдах зөвлөлийнхөн үүссэн асууддыг Их хурлаараа шийдвэрлэнэ гээд тохирчихсон. Улстөржихийн оронд төсвийн бодлогоо сайтар боловсруулчих хэрэгтэй байна, санаа зовоож байгаа бас бус ажлууддаа анхаарах хэрэгтэй. Улстөржилтөө аравдугаар сард хий гэж хэлмээр байна.

-Засгийн газрьн огцруулах саналыг УИХ-ын 30 орчим гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэх албан бус мэдээлэл авлаа. Та гарын үсэг зурсан уу?

-Гарын үсэг зураагүй. УИХ-ын чуулганы үеэр, намынхаа бага хуралд оролцохдоо байр сууриа илэрхийлнэ.

-Засгийн газар идэвхгүй ажиллаж байна гэж УИХ-ын шшүүд, эдийн засагчид, иргэний нийгмийнхэн ярихыг сонслоо. Таны бодлоор идэвхгүй ажиллаж байна уу?

-Би Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн. Жишээ нь, Булган аймгийн удирдлага муу ажиллаж байна гэж иргэд нь гомдоллодог. Дээд түвшиндээ Засгийн газар муу ажиллалаа гэж ярьж байна. Буруу дүгнэсэн ханддага яваад байна уу даа. Засгийн газрыг эмхлэн байгуулаад нэг жил боллоо. Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа хүмүүсийн хийж, хэрэгжүүлж буй ажил урд урдын гүй- цэтгэх засаглалаас доор ороогүй.

Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед зөв шийдвэр гаргаж ажиллаж байгаа гэж боддог. Үүгээрээ бусад Засгийн газраас илүү байх. Жилийн хугацаанд үүнээс илүү гоц гойд ажилласан Засгийн газрыг мэдэхгүй юм.

-Тэгвэл яагаад танай намын хэсэг гингүүн огцруулах гээд гарын үсэг нуглуулаад байгаа юм бэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон улстөржилт дуусахгүй байна. Улстөржилтийн хөөсийг даръя, ажил хийе гэсэн сонирхол алга. Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон улстөржилтийг цааш нь үргэлжүүлье гэсэн улс төрийн хүчнүүдийн тоглоом болж байна. Хэрэв Засгийн газар хөдөлбөл хэдэн хүн хожиж, амбийц нь дарагдана.

Өөр ямар ч үр дүн гарахгүй. Бодлого нь яг хэвээрээ л үргэлжилнэ. Шинэ Засгийн газар байгуулагдаад, гайхамшигтай үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Өнөөгийн боддогыг л хэрэгжүүлнэ. Энэ бол хоосон улстөржилт.

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан тушаалыг үнэлж худалддаг бохир үйл ажиллагаа явуулж байгаа учраас хамтарч ажиллахгүй гээд Шадар сайд У.Хүрэлсүх ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихлөө.

-Би хувь хүний үйлдлийн талаар дүгнэж яримааргүй байна.

-У.Хүрэлсүх болон түүний тойрон хүрээлэгчдийн үзэл бодол намынхаа боддого чиглэлтэй нийцэхгүй байгаа учраас ийм зөрчилдөөн үүсэж буй нь илэрхий зүйл. У.Хүрэлсүх шударга ёсны төлөө тэмцэнэ гэсэн байна лээ.

-Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөржилт дээр АН-ынхан тоглолт хийж байна.

-Танайх үнэмлэхүй ялалт байгуулсан том нам. Яагаад бяр муухан сөрөг хүчнийхээ тоглолтод ороод байна вэ?

-Тэдний тоглоом болох нь уу, үгүй юү харъя. Би бол тоглоом нь болохгүй гэж бодож байна. Тэдний хүсэж байгаа зүйл биелэхгүй. Намууд тоглолт хийж байгаа нь үнэн шүү дээ. Санаархал нь үр дүнд хүрэхгүй. Том намын хувьд тэдний тоглолтод нь ороод наана, цаана болчихгүй байх.

-Засгийн газрыг огцруулах саналд 30 орчим гшпүүн гарын үсэг зурсан нь асуудал хурцадсаныг харуулж байгаа юм биш үү?

-Хэдэн гишүүн гарын үсэг зурсныг нь хараагүй.

-Тэгэхээр та учир зүйгээ олоод цаашдаа хэвийн ажиллана гэж найдаж байгаа байх нь ээ?

-Дахиад хэлье. Том нам шүү дээ. Жижигхэн хатгаасанд өнхрөөд уначихгүй байх.

-Одоо таны санаачилсан “Шинэ хөдөө” төслийн талаар ярилцъя. Энэ төслийг хэрэгжүүлснээр хөдөөгийн иргэдийн амьжиргаа хэрхэн сайжирч, тэдний амьдралд ямар үр ашиг өгнө гэж төсөөлж байгаа вэ?

-Хөдөөгийн иргэдийн амьжиргааг сайжруулах боддогыг бид аль эрт тодорхойлчихсон. Гэхдээ боддогоо хэрэгжүүлэх алхам хийхгүй явж ирлээ. Иргэд нь орлоготой, аж ахуйн нэгжүүдийнх нь үйл ажиллагаа нь сайжирсан, баялаг бүтээдэг хөдөөг би хүсэж байгаа. Тиймээс “Шинэ хөдөө” төслийг санаачилсан. Өндөр хөгжилтэй орнуудын хөдөөгийн иргэд жижиг, дунд үйлдвэрлэл, ферм эрхлээд чинээлэг амьдардаг.

Монголын хөдөөгийн иргэдийг тийм л амьдралтай болгомоор байна. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглах, аж үйлдвэрийн цогцолбор байгуулах гэх мэт том боддого ярьж ирсэн. Өнөө маргаашгүй их мөнгө олж ирээд торгонд хөлбөрүүлж, тосонд умбуулах юм шиг ард иргэдээ хүлээлгэлээ. Гэтэл энэ том боддогын гадуур хөдөөгийн иргэд хаягдсан байна. “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэх хөрөнгийг 2018 оны төсөвт тусгая гэж Ерөнхий сайдад ханддаа.

-Та “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхэд жилд 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардпагатай гэж үзэж байгаа. Ийм хэмжээний хөрөнгөөр нэг төслийг санхүүжүүлэх боломж манай упсад бий юү. Төсөв хөрөнгө хомс байгаа шүү дээ.

-Төсөв хөрөнгө хүрэлцэхгүй гээд хойш нь тавиад байж болохгүй. Боломж, нөөцөө дайчлаад хэрэгжүүлэх хэрэгтэй. Тариа таривал эхлээд тархиндаа ургуул гэсэн үг байдаг. Үүнтэй адил ийм зүйлийг заавал хийх ёстой гэдэг үзэл боддыг УИХ-ын гишүүд, сайд нар нь толгойдоо ургуулах шаарддагатай байна. Энэ бодлогыг хэрэгжүүлж байж иргэдээ, нутгаа, улсаа хөгжүүлэх юм байна гэдгийг бодолцох учиртай. Мөнгөний тооноос аймааргүй байна.

-Төслийн хүрээнд хэдэн жил санхүүгийн дэмжлэг үзүүлж байж хөдөөгийн иргэдийн амьдрал сайжрах бол?

-Мэдээж 2018 онд төсөл хэрэгжүүлээд л хөдөөгийн иргэдийн амьдрал сайжирчихгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд юутай ч гурван жил хэрэгжүүлнэ гэж харж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт дууссанаас үл хамаараад боддого цаашид үргэлжлэх ёстой.

-Таны санаачилсан төслийг хөдөөгийн иргэд дэмжиж байна уу. Санал бодлыг нь сонсов уу?

-Их баяртай хүлээж авсан. Үйлдвэртэй нь танилцаж, төслийнхөө талаар ярилцахаар үнэн сэтгэлээсээ баярлаж, төдөн төгрөгийн санхүүжилттэй бол үйлдвэрээ ийм болгож сайжруулмаар байна, өрхийн үйлдвэрлэл хөгжүүлэх тийм боломж бий гэж учир байддаа тайлбарлаж байна. Маш их хүлээлттэй байгаа нь харагдлаа.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг хөдөөг үйлдвэржүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой санхүүжилт гэж ойлгодог. Гэтэл гарт баригдаж, нүдэнд харагдахаар бодитой үр дүн шраагүй. Дахиад их хэмжээний мөнгө хөнгөлөлттэй зээлсэн ч үр дунд хүрэхгүй бол яах вэ?

-УИХ-ын олон гишүүн, сайд үр дүнгүй төсөл болчих вий гэж надаас асууж байна. Бид ажлаа эхлээгүй байж үр дүнд хүрэхгүй бол яах вэ гэж айх хэрэггүй. Үр дүнд хүргэхийн тулд хичээж ажиллах ёстой. Төслөө үр дүнд хүргэхийн тулд иргэдээ бизнес хийж чаддаг болгомоор байна. Халамжилсаар байгаад иргэддээ өнөөг хүртэл ажил хийх чадвар суулгаж чадсангүй.

Жаргалант, борнуурынхан үхрээ улам сайжруулахын төлөө, сүүний гарцыг нь нэмэгдүүлэхийн төлөө хичээж байна. Гэтэл зах зээлд сүү нийлүүлдэггүй нутгийн иргэдэд энэ талаар ойлголт ч алга. Та нар сүүний ферм байгуулах боломжтой гэхээр үнэмшихгүй байна. Сүүний ферм байгууллаа гэхэд ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн төлөө ажилладаг, тэжээлээ өөрсдөө тарьчихдаг, нйм амьдралын хэвшил рүү иргэдийг аажмаар оруулах хэрэгтэй.

Айгаад зугтаад байвал хөдөөгийн иргэдийн амьдрал дээшлэхгүй. Магадгүй санхүүжилт олгосон 10 өрхийн хоёр нь дампуурч болно. Ингэлээ гээд муугаар үнэлж болохгүй. Найман айлынх нь амьжиргаа дээшилнэ. Мэдээж төслөө маш сайн зохион байгуулж, санхүүжилтийн зөв механизм бүрдүүлэх хэрэгтэй. Хөнгөлөлттэй зээл бол халамж биш, үрэн таран хийвэл хариуцлага тооцох ёстой.

-Та улс төрийн эгзэггэй нөхцөл үүссэн үед төслөө дэмжүүлэх санал гаргалаа. Дэмжинэ гэж иттэж байна уу?

-Улстөрчдөөс илүүтэй иргэдээс дэмжлэг хүлээж байна. Улс төрийн нөхцөл эгзэгтэй байгаа үед төслөө өргөн барьсан нь төсөвтэй холбоотой. 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулаад эхэлсэн. Одоо л Засгийн газарт саналаа танилцуулахгүй бол төсөвт хөрөнгөө тусгуулж чадахгүй, оройтчих гээд байна.