МАН-ын гишүүд
2017.08.30

МАН-ын бүлэг хуралдаж шийдэлд хүрч чадав уу?

Засгийн газрыг огцруулах бичгийг нэр бүхий гишүүд өргөн бариад буй билээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг намынхаа хаалттай хурлаар шийднэ гэв. Хурлаас гарч орох гишүүдээс тодруулга авсан хэдий ч гишүүд тодорхой ончтой байр суурийг илэрхийлэхгүй байна.

Гэвч зарим гишүүн нь энэхүү саналаасаа татгалзаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан гарын үсгээ зурсан гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Гишүүд Засгийн газрыг огцруулах саналаасаа буцаагүй гэв

Ж.Ганбаатар: -Юу гэж гарын үсгээсээ буцах юм бэ. Тийм зүйл байхгүй. Надад л лав энэ саналаасаа татгалзаач гэж хэн нэгэн хандаагүй. Надад засагт орж ажиллах, сайд дарга болох ямар ч сонирхол байхгүй. Би Засгийн газраас тендер ч авч үзээгүй. Төртэй холбоотой ажил ч хийж байгаагүй. Өөрөөр хэлбэл, надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байхгүй гэсэн үг. Би энэ байр сууриа хатуу хадгална. Гарын үсэг зурсан бүх гишүүн байр сууриа хатуу хадгалах байх гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл, бид шадарга талдаа байгаа гэж бодож байна.

Гишүүд Засгийн газрыг огцруулах саналаасаа буцаагүй гэв

Д.Дамба-Очир: -Гарын үсэг зурсан саналаасаа татгалзана гэсэн ойлголт байхгүй. Энэ бол зүгээр нэг явуулга байна гэж ойлгож байгаа. Түүнээс биш аль нэг УИХ-ын гишүүн өчигдөр зурсан гарын үсэгнээсээ өнөөдөр буцдаг хариуцлага зүйл гэж байхгүй шүү дээ. Энэ гишүүд бол итгэл үнэмшлээрээ зурсан байгаа шүү дээ. Хэн нэгний шахалтанд орж зураагүй. Намаа бодож, 2020 оныг бодож зурж байгаа.

Гишүүд Засгийн газрыг огцруулах саналаасаа буцаагүй гэв

Д.Сумъяабазар: -Тийм зүйл байхгүй. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. МАН бол хагарч бутраад байдаг улс төрийн хүчин биш. Аль болохоор ойлголцож нэгдэж чаддаг улс төрийн хүчин. Гэхдээ шүүмжлэлтэй зүйлүүд бий. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлтэй гишүүд байна. Мөн нийслэлийн МАН-ын хороо гэж намын зүрх болсон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэл их бий. Хотыг хариуцсан нарийн бичгийн даргын хувьд нийслэлийн намын байгууллага нийт Монголын ард түмнээс уучлал гуйх шаардлагатай болчихоод байна гэж бодож байна.

Гарын үсэг зурсан гишүүд гарын үсгээсээ буцахгүй гэв