Хуулийн төсөлд сууц өмчлөгч иргэн та өөрийн санал хүсэлтээ тусгуулах боломжтой
2017.09.15

Хуулийн төсөлд сууц өмчлөгч иргэн та өөрийн санал хүсэлтээ тусгуулах боломжтой

СӨХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ өдрүүдэд өрнөж байгаа.

Сууц өмчлөгчдийн зүгээс СӨХ-д олон төрлийн санал хүсэлт, шүүмжлэлтэй ханддаг. Харин энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барихаар нь санал хүсэлтээ хэлж тусгуулах боломжтой гэж УИХ-ын гишүүн, СӨХ-ын ерөнхийлөгч Б.Саранчимэг хэллээ. 

Энэ хууль батлагдаад 14 жил болж байна. энэ хугацаанд нийтийн эзэмшлийн орон сууцны тоо өссөн, үүнийг дагаад СӨХ-ын тоо өсөж байгаа. Уг холбоодын эрхзүйн байдал асуудал нилээд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. 

Сууц өмчлөгч иргэдийн зүгээс СӨХ-тэй холбоотой олон төрлийн санал хүсэлт гардаг. Тэгвэл энэ өдрүүдэд иргэн та өөрийн тэрхүү шаардлагуудыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон хуулийн төслийг боловсруулж байгаа ажлын хэсэгт хүргүүлэх боломжтой юм.