Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нарыг хариуцлагажуулах шаарлагатай гэв
Хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж буй “Аз жаргалтай гудамж” аяны хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Тус аяныг МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакци санаачлан, Замын цагдаагийн албатай хамтарч зохион байгуулах бөгөөд 2017 оны 09 -р сараас эхлэн 4 сарын хугацаанд өрнүүлэх юм.
Өнөөдрийн арга хэмжээнд Албан журмын даатгалчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Замын цагдаагийн газрын техник, замын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Монголын үндэсний радиогийн дарга Баярсайхан болон “МИГ” даатгалын компанийн төлөөлөгчид оролцлоо.
Улсын хэмжээнд 2015 онд 54 хүүхэд, 2016 онд 50 хүүхэд, 2017 оны эхний 8 сарын байдлаар 47 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алдаж, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагаар удаа дараа арга хэмжээ авч, эрхзүйн хүрээнд олон шийдвэрүүдийг гаргаж байсан боловч ослын хэмжээ буурахгүй байгаа нь шийдвэрийн хэрэгжилт муу байгааг илтгэж байна хэмээн Замын цагдаагийн газрын техник, замын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан онцоллоо.
Энэ үеэр АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
“Аз жаргалтай гудамж” аяныг өрнүүлж байгаад талархлаа илэрхийлээд, тус аянд 10 сая төгрөгийг АЖДХолбооны сургалт,сурталчилгаанд зориулсан төсөвт зардлаас гаргаж зарцууулна гэж хэллээ.
Тэрээр:“Тус холбоо нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулинд заасны дагуу зам тээврийн ослыг бууруулахтай холбогдсон арга хэмжээг дэмжих үүрэгтэй байдаг. Тийм ч учраас манай холбоо МҮОНР, Замын цагдаагийн байгууллагатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажилласаар ирсэн. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авахдаа жолоочийг хариуцлагажуулах ажлыг ярих нь зүйн хэрэг.
Монгол Улсын хэмжээнд 600 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. ашигладаг нэг сая орчим жолооч байдаг. Эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөгч жолооч нарыг зайлшгүй даатгалд хамруулж, хариуцлагыг чангатгаж, ухамсарлуулах хэрэгтэй байна. Энэ ажлыг эрчимтэй зохион байгуулах,төр захиргааны байгууллагууд идэвхтэй оолцох нь чухал байна” гэсэн юм.
Тус аяны хүрээнд аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай, цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй зорчих нөхцлийг хангах ажлуудыг шат дараалан хийх юм.
Нийслэлийн 210 сургуулийн 150 гаруй сургуулийн бүс хүүхдийн зам тээврийн осолд өртөх эрдсэл өндөртэйд тооцогддог аж. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд аж ахуй эрхлэгчид, цэцэрлэг сургуулийг аюулгүй зорчих хэсэг гаргахыг уриалахыг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра хүслээ.
Ч.Жаргалсайхан хэлэхдээ
“Цаашид боловсролын салбар хүүхдэд өгөх мэдээ, мэдээллийг сайжруулах шаардлагатай. 10 нас хүртэлх хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоод хуульчилсан байхад эцэг, эхчүүд хүүхдийнхээ замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгааг анзаардаг байдал байна. Тиймээс эцэг, эхнийн анхаар болгоомжыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана” гэлээ.
Ялангуяа 47 хүүхдийн эндсэн тоо баримтыг задлаад үзвэл явганаар гэмтэхээс гадна зорчиж яваад гэмтдэг асуудал маш их байгаа аж.
Хуулийн дагуу хүүхдийн зориулалтын суудлыг тогтмол хэрэглэдэг бол хүүхдийн эндэгдэл бага байх байсан гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. Хамгаалах суудлын үнэ зарим гэр бүлд өртөг ихтэй тусдаг. Бусад оронд хүүхдийн зориулалтын суудлыг худалдаж авдаггүй, прокатаар үйлчилж, харилцан солилцдог албан ёсны үйлчилгээ байдаг.
Гэтэл монголд тийм үйлчилгээ байдаггүй. Машины суудлыг өндөр үнээр авч байхаар эцэг эхчүүд хоорондоо солилцдог тогтолцоог хөгжүүлэх боломжтой юм.