Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээр байгуулах үйл ажиллагаа /2018.01.20/
2017.09.21
Х.Амгаланбаатар: Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийхдээ 2019 оны нэг сараас өмнө цалин хөлс нэмэгдүүлэхгүй гэсэн нөхцөл тохирсон
Багш нар цалингаа 1 сая 600 мянган төгрөг болгох шаардлага хүргүүлсэн ч Засгийн газар хариу өгөөгүй байгаа. Тэгвэл Цалин нэмгдүүлэх түр хорооноос багш нарын тэмцэл Засгийн газраас тодорхой шийдвэр гарах хүртэл үргэлжилнэ гэдгийг мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн
"төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 1 дүгээр сараас 1 ээс эхлэн үе шаттайгаар 30 аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна" гэсэн хариу өгсөн.
Гэсэн ч багш нар олон жилийн цалин нэмнэ гэсэн худлаа амлалтад хуурсан. Энэ удаад ч дахин хууртахгүй. Доривтой шийдвэр гаргасны дараагаар тэмцлээ зогсооно гэв.
Цалин нэмэгдүүлэх түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа
"Бид 9 сарын 15-нд Засгийн газраас шаардлагынхаа хариуг авах ёстой байсан. Гэвч Засгийн газар шаардлагын хариуг өгөөгүй. Тийм учраас бид Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу цалин хөлсөө нэмүүлэх, боловсролын салбарын ирээдүйг аврах зорилгоор эрчимтэй үйл ажиллагаануудыг цааш цаашдаа үргэлжлүүлэх болно. Үүний эхлэл бол 21, 26 өдрийн ажил хаялтууд юм." гэв.
Цалин нэмэгдүүлэх тэмцлээ эхлүүлснээс хойш ҮЭХ-оос багш нарын тэмцлийг дэмжихгүй байгаа, хууль бус гэсэн тогтоол гарсан гэх мэдээлэл явсан бөгөөд энэ худлаа гэдгийг хоёр тал хэллээ. Мөн МҮЭХ-оос тэдний үйл ажиллагааг дэмжиж хамтын маргаан үүсгэх болсноо мэдэгдлээ.
МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар