Ж.Ганбаатар: Би энэ Засгийн газарт орж ажиллахгүй
УИХ- ын гишүүн, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.
-Бага хурал өнөөдөр болно. Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад ямар хүмүүсийн нэрс орж ирсэн бэ?
-Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвших хүнийг хэлэлцэнэ. Шадар сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой байх.
-Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс та хэнийг дэмжиж байна вэ. Нэр дэвшигчдийн тухайд хэлэх зүйл юу байна?
-Ерөнхий сайд гэдэг бол олон хүнийг араасаа дагуулсан манлайлагч байх ёстой. Миний хувьд энэ зан чанар нь түлхүү, эдийн засгийн байдпаа том зургаар нь хардаг хүн Ерөнхий сайд болоосой гэсэн хүсэл байна.
-Томилгоон дээр МАН дотроо талцаж үзэж байна. НИТХ-ын даргыг гэхэд сонгож чадалгүй завсарлага авчихлаа. Хөшигний цаана улс төрд юу өрнөж байна вэ?
-Хэвлэлийнхний таамаглаж байгаагаар өрөө өрөөнд орж хор найруулаад гүйлдээд байгаа зүйл алга. УИХ-ын гишүүд чинь би, чи сайд болно болохгүй гэж яриад явахгүй шүү дээ.
-Засгийн газрыг огцруулахыг та дэмжсэн. Энэ Засгийн газрыг яагаад огцруулах ёстой гэж үзсэн бэ?
Шударга бус явдалтай би эвлэрдэггүй. Засгийн газраас гаргаж буй шийдвэр бодлого тодорхойгүй, оновчтой бус, хэрэгжихдээ эргэжбуцсан асуудлуудыг гаргаж байсан. Концессийн асуудлаас эхлээд хариуцлагагүй хандсан асуудал энэ Засгийн газарт бий. 60 тэрбум төгрөгийн яриа буюу төрийн албыг наймаалцах, татварын төлөгчдийн мөнгөнд хуруугаа дүрдэг хууль бус явдлуудтай би эвлэрэхгүй.
УИХ-ын гишүүнээр сонгогдож гарч ирэхдээ иргэддээ шударга ажиллана гэдгээ амласан. Баянгол тойргийн сонгогчдодоо амласан амлалтдаа хүрэхийн төлөө ажиллана. Засгийн газар алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх ёстой. Энэ албыг алдаа гаргах эрхгүйгээр хаших ёстой. Хэвлэлд бичээд байгаачлан дараагийн ээлж нь хоолонд орох гээд байгаа ч юм уу тийм байдлаар энэ асуудалд хандаагүй.
-Төрийн тогтвортой байдлын үүднээс Засгийн газрыг огцруулахгүй байх боломж байсан уу. Яг үнэндээ албан тушаалын барьцалдаанаас болж огцорсон гэж харагддаг?
-Магадгүй тэгж харагдах өнцөг байж болох. Засгийн газрыг огцруулахгүйгээр хариуцлагыг тооцоод явах боломж байсан уу гэвэл тийм. Энэ замыг сонгоогүй, ойлголцолд хүрч чадаагүйд нь харамсдаг.
-Сайд, дарга болох гэж гарын үсэг зурж, засгийг огцруулаагүй гэлцээд байсан. Тэгтэл таныг сайд болох тухай яриа дуулдаад эхэллээ?
-Намайг Эрчим хүчний сайдад санаатай байна гэх мэдээллүүд цахим сайтуудаар гараад эхэлсэн. Энэ нь миний нэр хүндийг унагах, тодорхой зорилготой бичиж байгаа юм шиг санагдсан. Шулуухан хариулахад би энэ Засгийн газарт орж ажиллахгүй. Гарын үсэг зурсан 33 гишүүн дотор сайдын албыг хашчих туршлагатай, эрдэм мэдлэгтэй хүмүүс олон бий. Улс төрд би харьцангуй залуу хүмүүсийн тоонд ордог. Улс төрчийнхөө амьдралыг нэг сонгуулийн дөрвөн жилээр хардаггүй. Би энэ УИХ-д ажиллах хугацаандаа албан тушаалын төлөө биш жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийн төлөө, төрийн хүнд суртлыг арилгахын төлөө ажиллана. гэсэн хатуу итгэл үнэмшилтэй явна. УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажилладгийн хувьд энэ бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой хуулийн төслүүдийг санаачлан, ажлын хэсэгт орж, үлгэр жишээ ажиллахыг хичээж байна.
-Шинэ Засгийн газар хэзээ эмхлэн цэгцлэгдэх вэ. Байгуулагдах засгаас юу хүлээх вэ?
- Хуульд заасан хугацаанд Засгийн газрыг бүрдүүлж чадахгүй бол Ерөнхийлөгч дээрх үндэслэлээр Улсын Их Хурлыг тараах хууль эрхзүйн зохицуулалттай. Иймд аравдугаар сарын 1-7 ны хооронд Засгийн газар эмхлэгдчих болов уу. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг одоо ярихад эрт байна. Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлнэ. Хэн сайд болох асуудлаас илүүтэй эдийн засгийн хүндрэлийг давах, дотоодын эдийн засгийг эрчимжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, том төслүүдээ урагш нь явуулах зэрэг хийх ажил урд хүлээж байна.
-Та урьд нь бизнес эрхэлж байсан бизнесийн асар ихтуршлагатай хүн. Төр хувийн бизнест оролцдог, заавал хамааралтай байдаг асуудалд та ямар байр сууринаас ханддаг вэ. Ер нь төр, бизнесийн харилцааг ямар түвшинд авч явбал зохистой юм бэ?
-Төрийн оролцоо зайлшгүй байх ёстой салбарууд бол бий. Уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, банкны зэрэг салбарт төрийн оролцоо зохих түвшинд заавал байх ёстой. Байх ёсгүй, маш бага оролцоотой байх салбарууд руу төр өөрөө хэтэрхий оролцдог. Жишээлбэл, зам барих тухай яръя. Зам барих тендерийн ард авлига явдаг гэж үеийн үед хардаж сэрдсээр ирсэн. Замыг бид байшин барилга шиг хувийн хэвшлээр бариулж болох боломжтой.
Миний үзэж байгаагаар замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулаад төрд хүлээлгэн өгөхөөс өмнө зохих ашиглалтыг нь хариуцаж зардпаа нөхдөг байж болно. Цэцэрлэг, сургууль, зам гээд төрийн оролцоогоор баригдсан бүтээн байгуулалт бодит байдал дээр хэдэн жилийн дараагаас засвар, урсгал зардалд байшин барихаасаа илүү алдагдал хүлээхээр болдог. Ингэж урсгал зардалд барьснаасаа илүү дарамтыг төр хүлээдэг.
Төрийн зохистой оролцоо байж болох ч сургууль, цэцэрлэгийг барих тухай асуудпыг маш зохистой түвшинд зөв гольдрилоор шийдэх хэрэгтэй. Эдийн засгийг сэргээх боломжуудыг эрэлхийлэхэд юуны өмнө улс төрөөс хэт хамаардаг байдлыг сааруулах хэрэгтэй гэдэг нь үнэн. Худалдаа, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг салбарт төрийн хэт оролцоо байх шаардлагагүй юм. Уул уурхайн бол салбарт төрийн оролцоо зайлшгүй байх ёстой.
-Хууль санаачлах эрх бүхий хүний хувьд та бизнесийг дэмжсэн ямар хуулийн төсөлд ажиллаж байна?
-Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хорооны даргаар ажилладаг. Би хоёр хуулийг санаачилаад ажлыг хэсгийг нь ахлаад явж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэлэлцүүлгийн шатанд бэлтгэлийн ажлууд хийж байна. Одоогийн байгаа хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар яригдаж байна. Гол өөрчлөлт нь жижиг дунд үйлдвэрлэлийг нэг том тогоон дотор хольчихсон байсныг ангилж салгах. Бичил, дунд, жижиг гэх мэтээр дотор нь ангилна. Бичил бизнест зээл авахад заавал барьцаа мөнгө нэхдэггүй
татварын тайлан баланс нэхдэггүй хэлбэрээр тусгайлсан комисс гарч бизнесийн санааг нь төрөөс дэмждэг байх ёстой. Дунд шатны аж аухйн нэгж буюу 100-200 ажилтантай, татвар төлдөг байгууллагыг банк өөрийн шалгуураар зээлээ олгодог байх гэх мэтээр яг тодорхой ангилж үзэх хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг ажлын байр нэмэгдүүлэхтэй шууд холбож үздэг. Хэрэв 100 ажилтантай баиж байгааД 150 болгож нэмэгдүүлэх юм бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь зохих хэмжээнд бууруулахаар хуулийн төсөлд тусгая гэж байгаа. Яг энэ тухай яриад явахаар надад их бага хэмжээгээр дарамт ирж, эсэргүүцэлтэй тулгарна. Ялангуяа татварыг бууруулна, нийгмийн даатгалыг хөнгөлөх тухай яриад ирэхээр дэмжих магадлал бага ч би ойлгуулахын төлөө явна.
-Яагаад шахалт ирнэ гэж?
-Хууль санаачлаад батлуулах гэж явахаар өөрийнхөө компанид хөнгөлөлт өгөх гэж байна гэсэн хардлагыг дуулна гэдгээ мэдэж байна. Би өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэлийг олон жил эрхэлж байсан. Одоо миний үүсгэн байгуулсан компанид жижиг, дунд үйлдвэрлэл ангилалд багтах буюу жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой компани байхгүй. Би энэ тухай олон удаа хэлж байгаа. Яагаад би энэ тухай яриад байна вэ гэвэл надад энэ хуулийг санаачилж хэрэгжүүлэхэд хувийн ашиг сонирхол байхгүй гэдгийг хэлэх байна.
Ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийг дэмжих асуудлын хүрээнд би арав гаруй улсын Элчин сайд нартай уулзаж санал солилцож байсан. Тэд надад зөвлөхдөө ажлын байр бий болгох нь жижиг дунд үйлдвэрлэлийн зорилго. Түүнээс биш татвар төлөх тухай яриа биш шүү гэдгийг хэлдэг. Аль болох олон хүнийг ажилтай болгох нь чухал. Ингэж чадвал төрийн ачаалап маш их буурна.
Манай улсад татварын байцаагч, мэргэжлийн хяналтаасаа эхлээд шалгаж байцаадаг хүмүүс олон. Гэтэл ажлын байр бий болгоход ямар хүндрэл, зовлонг туулж буй нь хянаж шалгадаг байцаагчид огт хамаагүй байдаг. Бизнесээ эхлүүлж буй хүмүүсийн зовлонг нь сонсдог, дэмждэг төрийн хүн заавал байх ёстой. Ажлын байр бий болгож буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс бодлогоор зохистой хэмжээнд дэмжих ёстой гэж би үздэг. Хуулийнхаа төсөл дээр нэлээн сууж байна.
-Таны санаачилсан Худалдааны тухай хуульд ямар өөрчлөлт орохоор яригдаж байна вэ?
-Манай улс Худалдааны тухай хуулыүйгээр яваад ирсэн. Өмнөх Их хуралд байсан Худалдааны тухай хуулийн төслүүдтэй би танилцаж уншлаа. Зөвхөн ТҮЦ, супермаркет, зах гэсэн хүрээнд хязгаарласан байна.Уучлаарай, худалдаа гэдэг бол Монгол Улсын хэмжээнд Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, төмөр зам гээд бүгдийг хамарсан ойлголт. Нүүрсээ зарж байгаа нь худапдаа мөн биз дзэ. Одоогийн ойлголтоор хүнс зарах нь зөвхөн худалдаа гэсэн байдлаар явж ирлээ.
Бид өргөн хүрээнд харсан Худапдааны тухай хуультай болох ёстой. Уул уурхайн мөнгийг манай улсын банкаар дамжуулж явуулахтухайярьж суух биш, бид Худалдааны тухай хуультай, үүнд ингэж тусгасан байна гэх хэрэгтэй. Бизнесийг дэмжихэд хүнд суртал гэдэг ойлголтыг бас халах хэрэгтэй. Гадны компаниуд танай энэ хүнд суртлыг давахгүй юм байна гэж хэлээд гараад явдаг. Бүх шатны хүнд суртал хүнийг бүр залхаан туйлдуулж байна шүү дээ.
-Таны хувьд улс төрд орох болсон шалтгаан чинь юу байв. Та бизнесээ хийгээд л явж болоогүй юу. Бодит байдал дээр төрд орж байж бизнесээ хамгаалах, өргөжүүлэх сонирхлоор төрийн босгыг алхагчдын арми цаана чинь байна шүү дээ?
-Би 2004 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд анхны улс төрийн үйл ажиллагаанд оролцож байлаа. Анхны улс төр минь энэ. 2008-2012 оны хооронд Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч хийсэн. 2012 онд НИТХ-д өрсөлдөөд ялагдсан. 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялсан. Би тэгэхээр улс-төрд орох шийдвэрийг 2004 онд гаргасан байх нь. Миний бизнөс хийсэн өөрийн замнал бол хүнд суртлыг яг ташаа дундуур нь туулаад өнгөрсөн.
Хүнд суртлыг би багаас нь их хүртэл нь туулсан. Байцаагч нараас эхлээд сайд дарга нарын хүнд суртлыг би дайрсан. Энэ бол манай бизнес эрхлэгч нарын амжилтыг тав, арав, хорин жилээр хойш татаж байгаа. Монгол Улсыг хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нуруун дээрээ авч явдаг. Гэтэл одоо бүгд төрөөс хамааралтай, зарим нь нэхээд сурчихсан байна. Уг нь хэн сайд болох нь ажил хөдөлмөрөө хийгээд явж байгаа хүнд ямар ч хамаа падлийгүй. Монголд болохоор энэ нь маш их хамаатай нь үнэн. Энэ байдлыг залруулах ёстой.
-Та чинь нээрээ хувиасаа мөнгө гаргаж зам барьчихсан бил үү?
-Тэгсэн. Улс орны эдийн засаг хүнд хэцүү байдалтай байна. Уг авто замыг барьж байгуулахад 600 сая төгрөг зарцуулагдсан. Би олон жил бизнес эрхлэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийж ирсэн. Ер нь хувийн хэвшлийн томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил хийж байна. УИХ-ын гишүүн хүн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажил хийчихээр олны анхааралд илүү ордог юм болов уу даа.