![У.Хүрэлсүхийг нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа](https://vip76.mn/media/news/original/2017/09/27/5ebce41135c75b503692d578b595832c.jpg)
2017.09.27
У.Хүрэлсүхийг нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн санал авсан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу УИХ-д олонхи суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулах бүрэн эрх эдэлдэг билээ.