Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр боллоо
Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх
2017.09.26

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр боллоо

МАН-ын Бага хурал өчигдөр /2017.06.29/ хаалттай хуралдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг дэвшүүлэхээр боллоо.

Удирдах зөвлөлөөс Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байсан юм.

Бага хуралдаанд МАН-ын нийт 309 гишүүн оролцжээ. Үүнээс  У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн саналаа өгчээ.

Ийнхүү МАН-ын бага хурлаас 63.9 хувийн саналтайгаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг ажиллуулах санал гаргав.

Хуулиараа Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ.   

УИХ-ын намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Өнөө жил дээрх өдөр нь амралтын өдөртэй давхацсан тул даваа гариг буюу аравдугаар сарын 2-нд нээх болж буй.

Тиймээс Ерөнхий сайдын нэрийг энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, мөн УИХ-д өргөн мэдүүлж мэдэхээр байна.

У.Хүрэлсүх МАН-ын бага хурал дээр

ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХ

Төгссөн сургууль, мэргэжил

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

  • 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

  • 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

  • 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

  • 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

  • 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

  • 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

  • 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

  • 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

  • 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

  • 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

  • 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

  • 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

  • 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна.

Мэргэжлийн зэрэг, цол

  • Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа