2017.09.29
МАН-ын бүлгийн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжжээ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.09.29/ хуралдаж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн байна.
МАН-ын бүлгийн гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг 100 хувь дэмжжээ.
Одоо Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх гэж байна.