Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөр батална
2017.10.12

Засгийн газрын бүрэлдэхүүнийг өнөөдөр батална

Өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Засгийн газарт орж ажиллах 12 гишүүний нэрийг албан ёсоор зарласан.

Одоогоор тодорхой болсон гишүүд:
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат

  • БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,

  • Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,

  • Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,

  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  

  • Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар ажиллахаар болжээ.

Харин 3 сайдад томилох хүнийг томилох асуудалд санал нэгдэхгүй байсан бөгөөд өчигдөр оройны байдлаар  Шадар сайдад Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайдад Х.Баделхан нарыг томилохоор болсон байна.

Өнөөдөр 09:00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүний дараа УИХ дах МАН-ын бүлэг хуралдана. Улмаар өнөөдөр чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох мэдээлэл байна.