УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат
2017.10.16

Өргөн барьсан сайд нарын нэрсийг Ерөнхийлөгч батламжлаагүй байна

Шинэ танхимын сайд нарын нэрсийг батламжлаагүйгээс шалтгаалан УИХ-ын чуулган хуралдсангүй. Өнгөрсөн долоо хоногт  Засгийн газарт орж ажиллах бүрэлдэхүүний нэрсийг гаргасан ч эцэслэн батлаагүй. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийг удирдаж байгаа хүн балансийг зөв барих гэдэг шиг, Монгол улсад ажлын төлөө шунадаг, улс орны төлөө шийдвэр гаргахын төлөө шунадаг хүмүүс байх хэрэгтэй. Бүлэглэлийн эрх ашгийг бүү дээр тавиасай. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хууль тогтоогч нар гүйцэтгэх засаглалд орох нь төрийн байгуулалтын зарчмыг зөрчиж буй зарчим гэж харж байна.