Хүнсний салбарын экспертүүд
2017.10.17
Монгол улс мах, сүү, буудайны хэрэгцээгээ бүрэн хангадаг
Дэлхийн хүнсний өдөр тохиож энэ жил манай улс “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” гэсэн уриан дор тэмдэглэв.
Тус сэдвийн хүрээнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зохистой зөв хэрэглээ болон эрүүл байх талаар салбарын экспертүүд өөрийн байр сууриа илэрхийлэв.
Монголд хүнсний баталгаат байдал ямар байна гэдэг асуудал олны анхаарлыг татлаа. Хүнсний баталгаат байдалд шим тэжээл, хүнсний аюулгүй байдал, хангамж, эдийн засаг гээд олон зүйл багтана. Гол нь худалдаж авсан хүнсээ хүн зөв хэрэглэж чадаж байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Монголын хувьд хүнсний хангамж бололцооны төвшинд байна.