Сайд Д.Сарангэрэл аппаратын хамт олонтойгоо уулзлаа
2017.10.23

Сайд Д.Сарангэрэл аппаратын хамт олонтойгоо уулзлаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ амралтын өдөр буюу 10 дугаар сарын 22-нд  Эрүүл мэндийн яамны аппаратын хамт олонтойгоо уулзаж, ажил байдалтай танилцлаа.

Уулзалтын үеэр салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, Засгийн газарт өргөн барих асуудлууд зэргийг боловсруулан яаралтай танилцуулахыг үүрэг болголоо. Мөн цаашдын хийх ажлынхаа талаар танилцуулж, нийт албан хаагчдыг сахилга бат, хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг анхаарууллаа.