Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Диспетчерийн үндэсний төв” ХХК-д ажиллалаа
Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өчигдөр (2017.10.22)“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төвийн эрчим хүчний системийн хэмжээнд 2017.10.22-ны өдрийн байдлаар 883 МВт-ын оргил ачаалалтай, дулааны цахилгаан станцууд 28 зуух, 24 турбингенератортай ажиллаж байгаа аж. Системийн хэмжээнд өвлийн их ачааллын батлагдсан горимоор хэвийн ажиллаж байгаа тухай мэдээллийг инженер О.Түвшин өглөө.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2017-2018 оны өвлийн их ачааллын батлагдсан горимын дагуу мөрдөж ажиллах, үйлдвэрлэлийн сахилга батыг чангатгах, импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай тохиолдолд диспетчерийн шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг компанийн удирдлагуудад үүрэг болгов.