Шадар сайд НҮБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр НҮБ-ын Суурин төлөөлөгч Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.
Шадар сайдаар томилогдсонд нь Суурин төлөөлөгч баяр хүргээд Монгол Улсын Засгийн газар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч, үр дүнд хүрч байгаад талархал илэрхийлэв. Энэ зорилт олон салбар, өргөн хүрээг хамардаг учир цаашид салбар хоорондын уялдааг сайжруулж, нэгдсэн бодлогоор зангидах шаардлага байгааг Беате Транкман хэллээ.
2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, үр шимийг нь бүх иргэнд хүртээмжтэй хүргэхэд НҮБ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн болон хөгжлийн дэмжлэгт талархаж байдга а Шадар сайд Ө.Энхтүвшин илэрхийлэв.
НҮБ нь Онцгой байдлын албаны орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэл эзэмших төсөл хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлээс хамгаалах төрийн бодлого боловсруулахад их хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.
Өнгөрсөн өвлийг өнтэй даван туулахад НҮБ болон олон улс, донор байгууллагаас үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж нэн чухал байсныг Шадар сайд онцоллоо. Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар саяхан Засгийн газартай хамтарч бүх аймгийн удирдлага, Онцгой байдал, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлсэнд талархал илэрхийлэв.
Мөн уулзалтаар ирэх онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.