Шинэ он гараад УИХ утааны асуудлаар хуралдана
2017.12.28

Шинэ он гараад УИХ утааны асуудлаар хуралдана

УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэх юм.

  • Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.

Хэлэлцэх эсуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлж байна. Гишүүд Улаанбаатар хотын утааны асуудлыг хөндөлөө. Тэд энэ асуудлаар тодорхой, бодит шийдвэр гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг онцолсон юм. 

  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид дуугүй сууж болохгүй

    Утааны эсрэг Засгийн газар, Нийслэлийн хэмжээнд өнөөдөр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг авч хэлэлцэх шаардлага байна. Иргэдээс ирж байгаа байгаа саналуудаас харахад хороо, иргэдтэйгээ тул ажиллаж, арга хэмжээнүүд авах юм бол буурах боломж байна гэж харж байна. Тийм учраас үүн дээр анхаарал тавихгүй бол энэ гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Бид дуугүй сууж болохгүй.

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: УИХ, Засгийн газар, ҮАБЗ хамтраад ажлын хэсэг байгуулъя

    УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав нэгдээд томоохон асуудлууд дээрээ арга хэмжээ авмаар байна. Энэ утааны асуудал хүнд байдалд орлоо. Үүнийг ярихаар угаасаа шийдэл байхгүй, эсвэл цагаан сар өнгөрөөд утаас багасчихна гэж хандмааргүй байна. Тэр Их тэнгэр, Зайсангын баячуудын хороолол чинь утаанд харагдахаа больж байна. Тэгэхээр УИХ-ын Даргаа он гаргаад зөвхөн энэ утааны асуудлаар УИХ хаалттай хуралдаж, Засгийн газрын шийдлийг сонсоё. УИХ нь хууль тогтоомжын хэмжээн ямар хууль эрхзүйн орчин хэрэгтэй байна вэ? Засгийн газарт нь ямар төсөв хөрөнгө хэрэгтэй байна? урт болон дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх шийдлийг ярилцъя. 2019 онд утаагүй байх боломжтой гэсэн шийдэл байдал юм байна. Үүнийг сонсоё. УИХ, Засгийн газар, ҮАБЗөвлөл  хамтраад ажлы хэсэг байгуулъя.

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хүн амын эрүүл мэнд, удмын сангаас өөр чухал асуудал гэж байхгүй

    Утааны асуудал бол ганц Улаанбаатар хотын асуудал биш боллоо. Төвлөрсөн аймаг, сууринд утааны асуудал үүсчихлээ. Улаанбаатар хот бол жирэмсэн эхчүүдийн хувьд хамгийн аюултай хэсэг боллоо. Үүнээс үүдээд олон асуудал үүсчихлээ. Хүн амын эрүүл мэнд, удмын сангаас өөр чухал асуудал гэж байхгүй. Бүх шийдвэр гаргагчид сууж байгаад ганцхан энэ асуудлаар хэлэлцье ээ. 

    Ингээд УИХ-ын гишүүдийн өнөөдрийн гол сэдэв "УТАА" байсан учраас УИХ-ын дарга М.Энхболд ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

    УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын ажлын хэсэг байгуулна

    Утааны асуудал анхаарал татсан №1 асуудал болж байна. Үүн дээр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар эсвэл МАН, АН, МАХН ялгаа байхгүй. Хууль тогтоох байгууллагын хувьд өмнө нь энэ асуудлаар Засгийн газарт үүрэг чиглэл өгч байсан. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд ямар шатанд явааг мэдэх хэрэгтэй байна. Сүүлийн үед иргэдээс маш их санал мэссэж ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. үнэхээр утаанаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байна. эрүүл мэндийн салбарт ч ачаалал хэтэрлээ. 

    Өнөөдрийн чуулганы дараа Даргын зөвлөл хуралдаж ажлын хэсэг байгуулъя. Ажлын хэсэг "УИХ-аас засгийн газарт өгсөн үүрэг чиглэл хэрхэн хэрэгжиж байна? цаашид маш яаралтай ямар арга хэмжээг авбал зохих талаар судлах" юм. Бүх байнгын хорооноос төлөөлөл оруулж, УИХ-ын удирдлагуудаа энэ ажлын хэсгийг ахалъя. Шуурхай хуралдуулж, УИХ утааны асуудлаар хуралдаан хийе