Д.Тэрбишдагва: Бид дэлхийд асуудлаа ойлгуулж байж энэ байдлаас гарах ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва " Дэлхийд асуудлаа ойлгуулж байж эндээс гарах ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа нисдэг тэрэг хөлөглөөд Улаанбаатар хотын дээгүүр эргэлдээд л ...утаагүй болгочихно гэсэн. Сая С.Батболд дарга маань ажил аваад 5 сард утаагүй болгочихно гэсэн зуны саруудаа хэлсэн юм байлгүй. Утааг бууруулах талаар олон зүйлийн бид ярьдаг. Ерөнхий сайдын хэлж байгааг ойлгож байна. Амаргүй байгаа. Гэхдээ Кётогийн протокол, Парисын хэлэлцээр, саяны Бони зэрэг том том арга хэмжээнүүдэд доор бодож дэд сайд, сайдын хэмжээнд очиж, асуудлаа ярих ёстой юмаа. Дэлхийд асуудлаа ойлгуулж байж эндээс гарах ёстой. БНХАУ, Япон, Солонгос бусад улсуудтай ярилцаж байна гэж байна. Яг олон улсын хэмжээнд гаргаад ирчихсэн тооцоо судалгаа байгаа юу? Бусад улсын төрийн бодлогод нь оруулаад...Дэлхийн хамгийн хүйтэн, утаатай хотод оруулах дэмжлэг боломж байна уу?" гэсэн юм.