2018.01.05
Ц.Даваасүрэн: Амгалан дулааны станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Sbn телевизийн "Оргил цаг" хөтөлбөрт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.
Тэрээр: "Агаарын бохирдлыг зөвхөн эрчим хүчээр шийдэхгүй. Орон сууцжуулах, шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтанд оруулах, эрчим хүчний эх үүсвэрээр хуримтлалтай халаагуур ашиглах зэрэг боломж бий. Өөрөөр хэлбэл шөнө тариф тэглэсн үед хуримтлуулаад, өдрийн цагаар хуримтлуулсан дулаанаараа гэрээ дулаацуулах боломжтой" гэсэн юм.