2018.01.08

Ё.Баатарбилэг: Ирэх намар гэхэд утааг тодорхой хувиар бууруулсан байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Агаар, хөрсний бохирдлыг бууруулах асуудлаар өргөн хүрээнд ярилцжээ. Агаарын бохирдлын эсрэг нэгдсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай энэ цаг үед намрын чуулганы хугацаанд Засгийн газар шаардлагатай хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах, санхүүжилтийн асуудлыг шийдэх боломж, нөхцлийн талаар судалгаа хийж, УИХ-д оруулахаар болсон байна.

Ё.Баатарбилэг: "УИХ-ын тогтоол гарсантай холбоотой ажлын хэсэг Засгийн газартай хамтарч ажиллана, нөгөө талаараа шахаж ажиллана. Утааны асуудал олон жил угжирсан асуудал учраас яг нэг, хоёр сарын дотор утаа алга болно гэсэн асуудал байхгүй. Ирэх намар гэхэд утааны тодорхой хувийг бууруулсан байх зорилт тавиад, Засгийн газартай хамтарч ажиллана."