Ц.Цогзолмаа: Намайг АТГ-аас нэг ч удаа дуудаагүй
2018.01.30

Ц.Цогзолмаа: Намайг АТГ-аас нэг ч удаа дуудаагүй

БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа АТГ-т шалгуулахаар өгсөн гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал, Ж.Болормаа АТГ-т хандан, сайд Ц.Цогзолмаа, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын ашиг сонирхлын зөрчилтэй хол-боотой гэх гомдол, мэдээлэл ирүүлсэн гэнэ.

Үүнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хариулт өгөхдөө АТГ-аас нэг ч удаа дуудаж шалгаагүй гэдгийг хэллээ.

Тэрбээр “Намайг АТГ-аас шалгаагүй. Би Монголын төрд 25 жил ажилласан. Өнөөдөр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй. Зөрчих шаардлага ч алга. Ер нь бугшмал болчихсон хүнд сурталд хариуцлага тооцно гэдгээ эхнээсээ хэлж байсан. Хариуцлага тооцоод ирэхээр намайг “тамгагүй төр” ч гэх шиг, АТГ-т гурван удаа тайлбар өгсөн ч гэж байна. Би АТГ-т нэг ч удаа очоогүй. Төрийн тамгыг сайд хадгаа барьж хүлээж авчихаад Төрийн нарийн бичгийн даргадаа өгөөд явдаг гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ” гэв.