Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс байгуулах саналыг Засгийн газрын хуралд оруулахаар зэхэж байна
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р дунд сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлнө гэж оны өмнөхөн байнгын хорооны хурал дээр мэдэгдсэн.
2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Хотын дарга С.Батболд захирамж гаргаж Б.Батсайхан захиралыг ажлаас нь халсан. Уг захирамжид Б.Батсайхан захирал мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай заасан байдаг. Гэвч Б.Батсайхан захирал шүүхэд гомдол гаргаж, улмаар шүүх түүнийг үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэн ажилд нь буцаан томилсон юм. Харин Ц.Цогзомаа сайд Б.Батсайхан захирал удахгүй ажлаа өгнө гэж мэдэгдсэн нь шүүийн шийдвэртэй тэрссэн хэрэг биш юм. Тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын удирдлагад тавигдах шаардлагад мэргэжлийн шалгуур зааж өгсөн шинэ журам боловсруулжээ. Энэ журмын шаардлагыг Б.Батсайхан захирал хангахгүй байна.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Монгол оронд тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээг хүргэж байгаа сургуулиудад сургалтын чанар, хүүхдийн эрх ашиг хөндөгддөг. Сургуулийн захирал нь хүүхдүүдтэйгээ наад захын дохионы хэлээр ярьдаг, асуудлыг нь ойлгодог байх нь өөрөө энэ хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ гэдэг утгаараа журам боловсруулаад дуусч байна.