Монголын Ардчилсан холбоо хоёр дахь хувьсгалаа эхэллээ
Монголын Ардчилсан холбооны баярын хурлын нээлтэд хэлсэн үгэн-дээ тус холбооны тэргүүн X.Баттулга ийнхүү зарлав. Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын хоёр дахь үе шат нь үйлдвэржүүлэлтийн хувьсгал байх болно гэж хэлсэн. Одоо бид Ардчилсан Монголын үйлдвэржүүлэлтийн хувьсгалын төлөө хамтдаа тэмцэх болно" хэмээн мэдэгдэв. Соёлын төв өргөөнд болсон МоАХ-ны баярын ёслолд 1990 оны партизанууд гэгддэг хот, хөдөөгийн анхдагчид цуглажээ. Олон жил уулзаагүй тэд бие биетэйгээ тэврэлдэн, доголон нулимс унагах нь харагдана. Амьдралынхаа залуу халуун насыг Монголын ардчиллын төлөө зориулсан тэд өнгөрсөн хугацаанд өөрсдийн байгуулсан гавьяаг бус аанай л өнөөгийн болох, болохгүйг дүгнэн ярилцах нь сонин. Өчигдрийг МоАХ-ын шагналын хур буусан өдөр гэж болно. Бүтэн жил тойрон тэмдэглэх ардчиллын ойн баярын ажиллагааны нээлтэд шагнал гардуулах ажиллагаа цаг шахам үргэлжилсэн боловч амжсангүй, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн ардчиллын хорин жилийн түухийг ямар ч чи мэггүй өгүүлсэн баримтат киноны дараа ч үргэлжлэв. Түүгээр ч зогсохгүй баярын концертын дундуур шагнал гардуулав.
МоАХ-ны дарга Х.Баттулга тус холбооны оны шагнал болох "Хүний эрхийн төлөө оны шагнал"-ыг өмнөх жилүүд шиг хоёр хүнд биш энэ удаад хорин хүнд гардуулах болсноо зарлав. Энэ нь партизануудын цөсийг хөөргөж, хэн нэг нь танхимаас "Шагнал нь юу юм бэ" гэж хашгирав. Хариуд нь МоАХ-ны дарга "Нэг өрөө байр" гэхэд танхим тэр чигээрээ уухайлав.
Үүнтэй ижил явдлыг Америкийн телевизийн нэвтрүүлэгч Опра Уинфри урьд нь үзүүлж байсан юм. Тэрээв нэг удаа азтан тодруулдаг нэвтрүүлгийнхээ үеэр есөн хүнд машин гардуулж байсан аж. Шагналд нэр дэвшигчид бүгд ерэн оноос хойш өнөөг хүртэл тэмцэгчид ба зарим нь тэргэнцэртэй ирсэн байв. Шагнал гардуулах үеэр МоАХ-ны дэд дарга партизануудыг хочоор нь дуудаж байсан ба түүний хошигносноор албан ёсны нэрээр дуудвал хэн гэдгийг партизанууд бараг мэдэхгүй гэнэ. Төрийн дээд шагналд Буян Жагаа, Бошигт нарын партизанууд багтсан бол нэг өрөө байрны шагналд Үр Ганболд, менежер Гамбаа, Тэнгэр Цолмон нар хамрагдав.