2018.02.09

Н.Амарзаяа гишүүн тойргийн хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч байна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ивээл дор Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг “Эрүүл хүүхэд - Зөв амьдралын эхлэл” эрүүл мэндийн аянд хамруулж байна.

Аянд 6 сургууль, 10 цэцэрлэгийн хүүхдүүдийг тусгай хуваарийн дагуу амны хөндийн үзлэгт хамруулах бөгөөд анхан шатны эмчилгээг үнэ төлбөргүй хийх аж.

10 хүүхдээс 9 нь ямар нэгэн байдлаар шүдний эмгэгтэй байна гэж эмч нар хэлж байна.

Энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх аяныг тус сумын “Бүтэнжаргал”, “Жаргалын эх булаг”, “Хэрмийн цахиур” эмнэлгүүдэд зохион байгуулж байна. Аянаар хүүхэд багачуудад нэг удаа амны хөндийн үзлэг хийгээд зогсох бус цаашид зөв дадал хэвшүүлэх зорилтыг тавьж, эцэг эхчүүдэд чиглэсэн сургалтыг мөн зохион байгуулж байгаа юм байна.

Хүүхдүүд шүдээ хэрхэн зөв арчлах талаар мэдлэгтэй байх нь чухал.