2018.02.15

Хадгаламжийн даатгалын санд 337 тэрбум төгрөг хуримтлагджээ

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Манай улсын хувьд 17.4 их наяд төгрөгийн хадгаламж байгаа нь улсын төсвийн орлогоос 2 дахин их тоо гэсэн судалгаа байдаг. Нийт хадгаламжийн 9 их наяд нь иргэдийн хадгаламж байгаагий 90 хувь нь 2 сая төгрөгөөс доош хадгаламж эзэлдэг. Хадгаламжийн даатгалын санд 337 тэрбум төгрөг хуримтлагдсан нь нийт хадгаламжийн 7.8 хувь нь даатгагдсан гэсэн үг юм. Харин банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хадагаламж эзэмшигчдийн мөнгө эрсдэлгүй хадгалагдах нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.  

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хадгаламж эзэмшиж байгаа 10 хүний 9-ийнх нь эр ашиг нь бүрэн хамгаалагдаж байна гэж болно. Зарим хүмүүс 20-хон сая төгрөгийг хамгаална, их хэмжээний мөнгийг гадагшаа явна гэж яриад байна. Хадгаламжид хамгийн их хүү өгч байгаа улс бол Монгол Улс. Хадгаламжийн даатгалын санд 337 тэрбум төгрөг цугларсан. Монгол Улсын Засгийн газраас үнэт цаас худалдаж авах эрхийг олгосон. Мөн Монголбанкны гаргаж байгаа үнэт цаасын худалдаж авах боломжтой. Түүнчлэн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагаас 3А үнэлгээ авсан томоохон улсын Төв банкны үнэт цаасыг худалдаж авна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эрсдэлтэй зүйлд биш найдвартай зүйлд хөрөнгө оруулах чиглэлээр хийгдсэн хуулийн зохицуулалтыг хэвээр үлдээсэн.