2018.03.12
Биеэ үнэлэх, гэмт хэрэг үйлдэхэд орон байраар хангасан зочид буудлуудыг хариуцлагад татна
Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө аав, ээжийн эрдэнэ болсон 13 настай охин танхай балмад этгээдүүдийн гарт зэрлэгээр амиа алдсан хэрэг гарсан.
Уг хэргийн шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаар "Очир төв"-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг буцаасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.