2018.03.19

Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулахаар боллоо

Монголын банкны холбоо болон БОАЖЯ-аас 2013 онд байгаль орчинд ээлтэй ногоон бизнесийн тогтолцоог бий болгох үүднээс тогтвортой санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр эхэлсэн.

ОУ-ын санхүүгийн корпорациас өнгөрсөн хугацаанд ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж амжилттай хэрэгжүүлсэн найман орны нэгээр монгол улсыг нэрлэсэн байна.  Өнгөрсөн хугацаанд банкууд  50 сая төгрөгөөс дээш бизнесийн зээл олгохдоо тухайн ААН-үүдэд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах шаардлагуудыг тавьж, ногоон үйлдвэрийн зарчмуудыг хэрэгжүүлсэн.  БОАЖЯ, Сангийн яам, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран  Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулахаар боллоо.  Ингэснээр ногоон зээл олгох боломж тун ойртож байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:  МУ-ын ЗГ-аас бид энэ ногоон хөгжлийг технологийг нэвтрүүлсэн, энэ зориулалтын төсөл хэрэгжүүлэгч ААН-тэй, БОАЖЯ-ны өргөн барьж байгаа хуулийн төслүүдтэй дэмжлэгүүд байгаа. Жишээ нь: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд “Ус стандартын хэмжээнээс дээш хувиар бохирдуулсан ААН-ийн төлбөр нь өндөр болж, хэрвээ усаа дахин ашигладаг технологи нэвтрүүлэх юм бол ус бохирдуулснаас орж байгаа мөнгөний  50% хүртэлх хувийг нь тухайн ААН-д дэмжлэг өгнө гэсэн хуулийн заалт байгаа.

ЗГ-аа ойрын хугацаанд дэлхийн ногоон уур амьсгалын санд 3 сая америк долларын баталгаа гаргаж өгвөл гаднаас нийтдээ 30 сая америк долларын санхүүжилт авах боломж бүрдэнэ. Ингэснээр  төсвөөс болон гадны хөрөнгө оруулалт, банкуудын эх үүсвэрээр Монголын ногоон санхүүгийн корпорацид ногоон зээлийн санхүүжилт төвлөрч энэ оны сүүл эсвэл ирэх жилээс бага хүүтэй ногоон зээлийг банкууд олгож эхлэх боломж бүрдэх юм байна.