2018.03.26
Хаваржилт хүндэрсэн сумдын малчдад өвс, тэжээл хүргэлээ
Улсын онцгой комисоос Өмнөговь аймгийн 7 суманд өвс тэжээлийг хөнгөлттэй үнээр олгохоор хувиарласан. Үүний дагуу Өмнөговь аймгийн холбогдох сумд руу өвс тэжээлийг хүргүүллээ.
УИХ гишүүн Н. Амарзаяа: Өмнөговь аймгийн баруун сумдад зун, намаржилт хүндрэлттэй байсантай холбогдуулан хичнээн цасгүй байгаа ч гэсэн малын өвс тэжээлийн асуудал маш хүндрэлтэй байна. Хаваржилт ч гэсэн хүндхэн байна. Өнөөдрийн байдлаар баруун 7 сумд руу өвс тэжээл хүргэх ажил хийгдлээ.
Тус аймгийн хэмжээнд өвс тэжээлийн нөөц хомсдолтой байгаа юм байна.