Х.Нямбаатар: Над руу маш их ширүүн дайралт ирж байна
УИX-ын гишүүн Х.Нямбаатар “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнх нь дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий" хэмээн мэдэгдэж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нараас уучлалт гуйх ёстой хэмээн мэдэгдэл гаргаад байсан билээ. Гэсэн ч тэрээр уучлалт гуйхгүй гэдгээ илэрхийлснээр асуудал улам хурцдаж эхэлсэн билээ. Уг асуудлын хүрээнд түүнээс тодруулснаа хүргэе.
Та телевизийн нэвтрүүлэгт орохдоо шүүгч нарын хөрөнгө орлоготой холбоотой зүйл ярьсан. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс таныг ярьсан зүйлээ баримтаар нотол гэдгийг мэдэгдээд байгаа. Танд баримт байгаа юу?
-Нэр бүхий шүүгчдийн 2010-2013 оны хооронд шийдсэн шийдвэрүүдийг жагсаалтаар гаргаж ирнэ. Би ганцаараа учраас бүхэл бүтэн засаглалын хууль бус үйл ажиллагааг бүхэлд нь нотлохын тулд нэлээд цаг хугацаа шаардлагатай. Би хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн. Хоёрдугаарт, нотолдог байгууллага нь шүүх, хууль хяналтын байгууллага.
Тэдэнд би мэдээллээ гаргаж өгнө. Тухайлбал, таван настай хүүхдийн дансан дахь мөнгө олны анхаарлыг их татаад байна. Би тэр хүүхдийн овог нэр, дансны дугаартай мэдээллийг битүүмжлээд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн. Учир нь хүүхдэд гэм буруугийн асуудал байхгүй. Хүүхдийн овог нэрийг нийтэд дэлгэвэл янз бүрийн дарамт, шахалт ирэх байх. Маргааш /өнөөдөр/ би хүмүүсийн нэрийг зарлана.
-Хэн гэдэг шүүгч юм бол?
-Хүүхдийн болон аавынх нь нэр байгаа. АТГ шалгаад мэдээлэл хий гэж байгаа юм. Нэрсийг би зөвхөн шалгах эрх бүхий байгууллагад нь өгнө. Тэр хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Бид хэн нэгнийг шалгаж, шаардахдаа хүний эрхийг дээдлэх ёстой. Мөн шүүгчдийн шийдвэрлэсэн эргэлзээтэй асуудлуудыг гаргаж ирж, тэдний ойрын хүмүүсийн дансыг нь шалгуулна. Харин шүүх прокурорынхон шударга ажиллах хэрэгтэй.
-Таны ярьсан зүйлийг шүүгчид хүндээр тусгаж авсан. Салбарынхаа хүмүүсийг тэгж ярьсан гэж байж магадгүй юм. Та өмнө нь чимээгүй байсан хэрнээ гэнэт яагаад шүүгчийн асуудлыг хөндсөн юм бэ?
-2010-2013 оны хооронд Захиргааны хэргийн шүүх дээр гарсан эвлэрлүүдийг яаж баталсан юм бэ гэдэг асуудал яригдана. Шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэргийн шүүгч нартай холбоотой асуудлыг олон түмнээс санал авч, дүн шинжилгээ хийж, хуулийн баг ажиллуулах байх. Би нэвтрүүлэгт орохдоо Захиргааны хэргийн шүүгч нар хэт их хөрөнгөжиж, баяжиж байгаа асуудал ярьсан. Гэтэл зарим хүн өөртөө тусгаж, эмзэг хүлээж аваад байгаа учир шаардлагатай гэж үзвэл тэр хүмүүсийн асуудлаар ч холбогдох байгууллагад хандана. Би хэлсэн үг, хийсэн мэдээлэлдээ эзэн байхыг хичээж байна. Тиймээс би хэдэн ноцтой зүйл ярьсан юм.
Нэгдүгээрт, шүүгчид ийм тогтсон ханшаар хэрэг маргааныг шийдвэрлэдэг талаар гадуур яригдаж байна. Шүүгч нартай холбоотой асуудлаар гүйцэтгэх ажиллагаа явуулах, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ч албан тушаалаас түдгэлзүүлэхийг нь хуулиар хориглочихсон. Энэ хүмүүс бүх насаараа ажиллахтомилолттой. Энэ хүмүүстэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа таг эогсочихдог. Тиймээс эдгээр асуудлыг эхнээс нь гаргаж тавья гээд байгаа юм.
Над руу маш их ширүүн дайралт ирж байна. Та нар харж байгаа байх. Өнгөрсөн хоёр долоо хоногт миний нэр холбогдоогүй мэдээ, мэдээлэл гарсангүй. Тиймээс би хариуцлагатай хариулт өгөхийн тулд надад цаг хугацаа хэрэгтэй байгаа. Би 2010-2013 оны хүртэлх Захиргааны хэргийн эрхэм хүндэт шүүгч нарын эргэлзээтэй шийдсэн эвлэрэл батласан шийдвэрүүд, үүнийг шийдсэн шүүгч нарын хөрөнгө орлогын мэдүүлэг болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулъя. Үүний дараа дараа онуудын асуудлыг ярья гэж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл 30 минутын хөрөнгө орлогын мэдүүлгээ 30'минутын хугацаанд нээгээд хаачихсан. Тэр хооронд хүмүүс бүх шүүгч нарын мэдээлэлтэй танилцах боломж байгаагүй.
Хоёрдугаарт, хүн бусдаас хахууль, авлига авсан тохиолдолд хүН' хэзээ ч өөрийнхөө дансанд бүрэн бичилт хийлгэхгүй. Өмнө нь шүүхээс шийдвэрлэсэн практикуудаас харахад ихэвчлэн өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд хөрөнгөө шилжүүлсэн, байршуулсан тохиолдол гарсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэг зүйл хэлсэн шүү дээ. Сардаа гурван сая төгрөгийн цалинтай хүн жилд 36 сая төгрөгийн цалин авна Өөрөөс хэлбэл, энэ мөнгөө юунд ч зарцуулахгүйгээр 10 жилд 360 сая төгрөгтэй болно. 30 жил ажиллаж байж нэг тэрбум гаруй төгрөгийн хуримтлал үүсгэх магадлалтай. 30 минут нээгдээд хаагдсан хөрөнгө орлогын мэдүүлэг дээр нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй хүн нэлээд хэд гарсан. Үүнийг Авлигатай тэмцэх газар шалгаасай.
Нэвтрүүлгийн дундуур гуравхан секундийн мэдээллээс хөрөнгө орлогын өчүүхэн хэсэг нь цухуйж байна Тэгэхээр цаашдаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй хамтарч энэ байгууллагыг цэвэрлэхийн төлөө ажиллая Ингэж байж цаашид шударга ёсны тухай ярина. Өнөөдөр өмнөх Төрийн тэргүүнүүдийн авлига, албан тушаалтай холбоотой асуудлыг хэн шийдэх юм бэ. Өөрийг нь томилсон хүнийг хэзээ ч илчилж гаргаж ирэхгүй Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана. Эрүүгийн хэрэг үүсгэж байгаад хэрэгсэхгүй болгоно. Ийм л маягаар явна.