2018.03.25
Ардчилсан оюутнууд удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлав
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны II бага чуулган болов.
Энэхүү чуулганаар тус холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг батламжилснаас гадна Ерөнхий төлөвлөгөөгөө баталсан юм. Дашрамд дурдахад, Ардчилсан оюутны холбоо нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартай, гишүүнчлэлээрээ Монголын хамгийн олон гишүүнтэй оюутны байгууллагаар тодроод байгаа юм.