2018.03.21

О.Баасанхүү: Хүчингийн хэргийн зүйлчлэлийг хуучин санкцаар нь тавих ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү MҮОНТ-ийн "Цаг үе үзэл бодол" нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар ярилцжээ. 

-Эрхзүйн шинэчлэл тасралтгүй хийгдэж байна. Энэ шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийг шинэчилсэн. Шинэчлэлтэй холбоотой маш олон шүүмжлэл, магтаал явж байна. Гэхдээ Эрүүгийн хуулийг шинэчлэх нөхцөл шалтгаан юу байв?

-Монгол Улсы 1924 онд анхны бичэгдмэл Үндсэн хуулиа батлаад, 1940, 1960 онуудад сайжруулж, 1992 онд шинэ үзэл баримтлалтай болох зорилгоор шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг. Ингэхдээ 1940, 1960 оны Үндсэн хуулинд суурилсан аливаа үзэл бодлоос татгалзсан цоо шинэ шинэтгэлийг эрхзүйн тогтолцоондоо оруулъя гэсэн хөтөлбөр явсан. Тэр утгаараа 1995 онд анхны Эрүүгийн хууль баталсан. 1995 оны Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль бол тухайн үеийн нөхцөл байдалтай зохицоогүй байсан. Зориг агсны амь насыг шүүмжилсэн хэргийг маш их шүүмжилдэг. Яагаад энэ олон хүмүүс мөрийг нь баллаад байсан бэ гэхээр тэр үеийн хуулинд хэргийн газрыг хамгаалалтанд авах хуульчилсан заалт байхгүй байсан. 2002 онд Эрүүгийн хуулийг дахин баталсан. Гэтэл маш олон судалгаагаар , тухайлбал, 2011 оны шүүн таслах ажиллагааны мэдээллээр шүүхээр биечлэн ял эдэлдэг тоо нь 77.4 хувь байсан. Дээрээс нь албадан ажил хийлгэх нь 5.8 хувь, 12.58 хувь нь баривчлах болон бусад ял байсан.

Бид 3 сая мөртлөө 10-аас дээш мянган хоригдолтой. Юм л бол өндөр торгуулийн ялтай, барьдаг, хорьдог байх нь тохиромжгүй. Хамгийн гол асуудал нь Эрүүгийн хуулийг тухайн үеийн Оросын эрхзүйн тогтолцоогоор 4 тогтолцоогоор авч үзсэн. Энэ дөрвийн аль нэг нь зөрчилдвөл Эрүүгийн хэрэг үүсгэхгүй байя гэсэн. Үүнийг өөрөөр авч үзэхийг зорьсон. Хууль нь тодорхой байя, зөрчсөнийг гэмт хэрэг гэе, ял шийтгэлийг хоригдох ялыг нь багасгая гэж үзсэн.