2018.03.16
МАН-ын ахмадуудын чуулганд амжилт хүсэв
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 52 дугаар үүрийн Ахмадын холбоо нь 100 гаруй гишүүнтэй бөгөөд жил болгон шинэчилж нарийвчлан гаргадаг судалгаанд тулгуурлан ахмадуудын дунд нийгмийн болон халамж үйлчилгээтэй холбоотой ажпаа явуулдаг байна.
Ц.Очирдулам
“Энэ нь МАН-ын бодлого шийдвэрийг сонгогч олон түмэнд хүргэхэд чухал хөшүүрэг болдог” гэж тус үүрийн Ахмадын холбооны дарга Ц.Очирдулам өгүүлэв. Тэрбээр хүний их эмчийн мэргэжилтэй бөгөөд 1995 онд нийслэлийн хэмжээнд үйлчилдэг, ахмадын эмнэлгийг 30 ортой анх нээж ажиллуулсан байна.
Ц.Очирдулам таван жилийн өмнө хорооныхоо Ахмадын холбооны даргаар сонгогджээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Батболд нар ахмадын болон сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлдэгт ахмадуудын өмнөөс талархаж явдгаа илэрхийлсэн юм. УИХ- ын гишүүн Ц.Гарамжав ахмадуудад хаш чулуун ор бэлэглэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч эхэлжээ.
“Бид төр засгаас авч байгаа арга хэмжээ ялангуяа ахмадуудын талаар гарсан хуулийг сонгогч олон түмэнд хүргэхэд гол анхаарлаа хандуулдаг. МАН-ын Ахмадын тав дахь чуулганы ажиллагаанд амжилт хүсч байна” гэж тэрбээр хэлэв.