МАН-ын бахархал бол Монгол улсын тусгаар тогтнол юм
2018.03.02

МАН-ын бахархал бол Монгол улсын тусгаар тогтнол юм

Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан, улсынхаа хөгжлийн төлөө хүчээ дуслуулан яваа эх орноо гэх сэтгэлтэй хүн бүрийн баярын өдөр “Эх орончдын өдөр”-ийг Монгол Ардын Нам жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ хүрээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд, намын Удирдах зөвлөлийн гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээ.