2018.03.16

МАН-ын дэвшилтэт холбоо нь намынхаа эсрэг биш олон улсын холбооны салбар болж ажиллана

МАН-аас "Дэвшилтэт холбоо" байгуулагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч өнөөдрийн байдлаар албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байна. Энэ холбоог тус нам доторх хуваагдлын бас нэгэн илрэл үү гэх асуулт гарч байна. Харин энэ хардлагыг холбооны гишүүдээс няцаахдаа олон улсын залуучуудын дэвшилтэт холбооны салбар болж ажиллана гэсэн хариултыг өгсөн байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дэвшилтэт холбоо гэдэг бол дэлхийн олон улсын байгууллага. Дэлхийн 168 оронд салбартай зүүний чиглэлийн улстөрийн намуудын нэгдэл. Миний бие энэ дэлхийн байгууллагын 31 удирдах зөвлөлийн гишүүний нэгээр ажилладаг. Энэ байгууллагын салбарыг бид байгуулсан. Тодорхой хэмжээний гишүүд дэмжиж, нэгдсэн. Үүн дээр санаа зовоод, пракцлах асуудал хөндөж болохгүй. 7 гишүүн гэдэг мэдээллийг таагаад сайтуудаар явуулсан байх. Нэгдэнэ гэдэг бол илүү намынхаа үзэл баримтлал, бичиг цаасан дээр суух, сургалтанд оролцох тал руу бид юм хийхээр ярьж байна. Сөрөг хүчин өөрсдөө пракцалдаг болохоор энэ асуудлыг эмзэглэж хүлээж аваад байх шиг байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Ийм холбоо байгуулагдсан талаар, энэ холбоонд би орсон мэтээр зурагтай мэдээлэл хэвлэлээр ярьж байна. Энэ холбооны талаар тодорхой ойлголт надад байхгүй байна. Ийм албан ёсны холбоонд гишүүнээр элсээгүй. Ер нь бол УИХ-ын гишүүд хамтарч ажиллахад чөлөөтэй байдаг. Одоо бол бид холбоо байгуулагдсанаараа асуудлыг шийдэх гол арга зам биш. МАН бол 65 суудал авсан учраас илүү их нэгдмэл байгуулах ёстой.